
Австрийн Брегенз хот руу хөдөлсөн “Railways” галт тэрэг дотор хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын улмаас хоёр зорчигч гэмтсэн байна. Эмнэлэгт хүргэгдээд буй нэг хохирогчийн биеийн байдал хүнд байгаа гэнэ.
“Халдлага өчигдөр 6.30 цагт гарсан. Цагдаагийнхан шуурхай ажиллаж хэрэгтэнг барьсан. Халдлага үйлдсэн этгээд 60 настай Герман улсын иргэн. Тэрбээр сэтгэл мэдрэлийн өвчтэй болохыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон” гэж мэдэгджээ.
Ийнхүү сарын дотор Европын гурван улсад галт тэргэнд халдлага гарлаа. Герман, Францын хурдны галт тэргэнд халдлага гарсанаар 11 хүн шархтсан билээ. Эдгээр халдлагыг дүрвэгсэд үйлдсэн байна.