
Тамга гардуулах ёслолд оролцсон Ж.Батсуурь сайд “Шинэ Засгийн газрын бүтцээр манай яам хоёр агентлагтай болсны нэг нь Биеийн тамир, спортын газар юм. Манай тамирчид өмнө нь байгаагүй олон бүрэлдэхүүнтэй Риогийн олимпод оролцож байна. Ажлаа авч байгаа шинэ дарга нь салбарын хүн учраас цаашид улам илүү сайн ажиллах байх. Бид өвлийн спортын ордонтой болох мөрөөдөлтэй. Тиймээс спортын салбарын бүх хүн үүнд анхаарал тавьж байгаа юм. Олон хүний анхаарал тавьсны үр дүнд тамирчдын маань амжилт улам дээшилж, өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж, сайн ажиллахыг хүсье. Бид тамирчдаа маш сайн дэмжиж ажиллах ёстой шүү” гэж захижээ.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/70063.shtml#sthash.lBnnMQ3T.dpuf