Жудоч Л.Отгонбаатар өнөөдөр шөрмөс залгах хагалгаанд орно

Жудоч Л.Отгонбаатар өнөөдөр шөрмөс залгах хагалгаанд орно Түгээх 2016-08-16 11:14:54 - Спорт Олимпийн наадмын жудо бөхийн барилдаанд -90 кг жинд өрсөлдсөн Монгол улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдааны эхэн үед хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэрээр зүүн мөрний шөрмөс тасарсан, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба өнөөдөр шөрмөс залгах хагалгаанд орохоор болжээ. Зүүн мөрөнд шөрмөс залгах хагалгаанд орсны дараа тэрээр хамгийн багадаа гурван сар бэлтгэл сургуулилт хийж болохгүй, гам барих ёстой аж.