Рио 2016: Хойд Солонгос 101 медальтайгаар тэргүүлж байна

Рио 2016 зуны олимпийн наадам 11 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ цаг үед Хойд Солонгосын баг тамирчид медалийн тоогоор тэргүүлж байгаа тухай мэдээлэл шуугиан тариад байгаа юм.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хувьд энэ удаагийн олимпийн наадамд спортын 9 төрөлд 31 тамирчин оролцуулж байгаа бөгөөд баг тамирчдынхаа талаар таатай мэдээллийг ард иргэддээ хүргэсээр байна. Тэд "БНАСАУ нь Рио 2016 олимпийн наадамд 101 алтан медальтайгаар тэргүүлж байна. Манай улсын араас БНХАУ 8 мөнгө, 12 хүрэл медальтайгаар удаалжээ" хэмээн мэдээлэв.

Харин бодит мэдээллээр, БНАСАУ-ын баг тамирчид энэ удаагийн олимпод 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтайгаар 16 дугаар байранд бичигдэж байна.

БНАСАУ-ын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн мэдэлд байдаг учир олимпийн талаарх мэдээ мэдээллийг зөвхөн дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээс хүлээн авч байгаа аж. Ингэж мэдээлснээр БНАСАУ нь гадаад улсад хэчнээн нэр хүндтэй, хүчирхэг улс болохыг ард иргэддээ ойлгуулж байгаа ухуулга хэмээн үзэж байгаа юм.