Чөлөөтийн тэмцээн маргааш эхэлнэ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам үргэлжлэн явагдаж байна. Монголын баг тамирчид Риод 43 тамирчны бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд чөлөөт бөх, бокс, таэквондогийн тамирчдын тэмцээн үлдээд байна. 

Манай баг тамирчдын гол найдвар болсон чөлөөт бөхийн тэмцээн маргааш буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Риогийн дэвжээнд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно. 

Рио-Де-Жанейро хотоос 100 гаруй км-ын зайтай Volta Redonda хотын бэлтгэлийн баазад цагийн зөрүүгээ гаргаж, цаг агаартаа дассан чөлөөт, таэквондогийн багийнхан Олимпийн тосгондоо ирээд байна.

Монголын багийн итгэл найдварыг тээн үлдэж буй чөлөөт бөхийнхний тэмцээний хуваарийг танилцуулж байна.

Наймдугаар сарын 17-нд /Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00 цагаас эхэлж, медалийн төлөөх барилдаан шөнийн 03.00 цагаас болно./

  • 58 кг - П.Орхон
  • 69 кг - О.Насанбурмаа

Наймдугаар сарын 18-нд

  • 53 кг - Э.Сумъяа
  • 63 кг - С.Батцэцэг

Наймдугаар сарын 19-нд

  • 57 кг - Э.Бэхбаяр
  • 74 кг - П.Өнөрбат

Наймдугаар сарын 20-нд

  • 86 кг - О.Үйтүмэн
  • 125 кг – Ж.Чулуунбат

Наймдугаар сарын 21-нд

  • 65 кг - Г.Мандахнаран
  • 97 кг – Д.Хүдэрбулга

 

Эрдэнэбат БЭХБАЯР

  • 1992-08-13-нд төрсөн, Улаанбаатар,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно
  • 2015,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,  Хүрэл медаль,  Лас Вегас,  АНУ
  • 2012,  Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль,  Паттайяа,  Тайланд
  • 2015,  Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль,  Доха,  Катар

Ганзориг МАНДАХНАРАН

  • 1986-05-11-нд төрсөн Төв,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно
  • 2013,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль,  Будапешт,  Унгар
  • 2014,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль,  Ташкент,  Узбекстан
  • 2010,  Азийн наадам, Алтан медаль,  Гуанжоу,  БНХАУ

Пүрэвжав ӨНӨРБАТ

  • 1988-02-15-нд төрсөн, Хөвсгөл,  Монгол Улс
  • Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
  • 2015,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль,  Лас Вегас,  АНУ
  • 2008,  Азийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль,  Чежү,  БНСУ
  • 2014,  Азийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль,  Астана,  Казахстан

Оргодол ҮЙТҮМЭН

  • 1989-04-29-нд төрсөн, Өвөрхангай,  Монгол Улс
  • Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
  • 2016,  Азийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль,  Бангкок,  Тайланд
  • 2014,  Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль,  Нью Жерси,  АНУ
  • 2016,  Олимпийн эрхийн тэмцээн,  Алтан медаль,  Астана,  Казахстан

Доржхандын ХҮДЭРБУЛГА

  • 1992-05-07-нд төрсөн, Төв,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно
  • 2014,  Азийн аварга шалгаруулах тэмцээн,  Алтан медаль,  Астана,  Казахстан
  • 2014,  Азийн наадам, Хүрэл медаль,  Инчён,  БНСУ
  • 2016,  Олимпийн эрх олгох тэмцээн,  Мөнгөн медаль, Истанбул,  Турк

Жаргалсайхан ЧУЛУУНБАТ

  • 1984-012-03-д төрсөн Баянхонгор,  Монгол Улс
  • Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
  • 2015,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,  V байр, Лас Вегас, АНУ
  • 2010,  Азийн наадам, Мөнгөн медаль,  Гуанжоу,  БНХАУ
  • 2010,  Азийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль,  Дели,  Энэтхэг

Эрдэнэчимэг СУМЪЯА

  • 1990-02-28-нд төрсөн, Архангай,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно
  • 2013,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль
  • 2013,  Оюутны Универсиад наадам, Мөнгөн медаль
  • 2013,  Дэлхийн цом, Мөнгөн медаль

Пүрэвдорж ОРХОН

  • 1993-12-25-нд төрсөн Өвөрхангай,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно
  • 2014,  Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль
  • 2015,  Иван Ярыгины Алтан Гранпри, Алтан медаль
  • Рио-2016 олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль

Соронзонболд БАТЦЭЦЭГ

  • 1990-05-03-нд төрсөн Архангай,  Монгол Улс
  • Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
  • Лондон-2012 олимпийн наадам, Хүрэл медальт
  • 2010,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль
  • 2015,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль

Очирбат НАСАНБУРМАА

  • 1989-04-14-нд төрсөн Улаанбаатар,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно
  • 2008,  Дэлхийн аварга, шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль
  • 2011,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль
  • 2013,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль