Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоглоно

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдана. Боксын тамирчдаас эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Цэндбаатар үлдээд байна. Тэрбээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:45-с АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой хүрэл медалийн төлөө тоглоно.

Э.Цэндбаатар эхний тойрогт Кенийн Нжангури Бэнсон Гичар, Беларусын Д.Асановийг ялснаар шөвгийн наймд үлдсэн. Одоо түүний хувьд өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх гэж байна.

Америк боксчин эхний тойрогт хийлж, Бразилын Р.Жесусыг илүүрхэн хожжээ. Хоёр тамирчны ялсан нь хүрэл медалийн болзол хангаж, цаашлаад мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг авах юм.

Эрдэнэбат ЦЭНДБААТАР

  • 1996-10-16-нд төрсөн Архангай,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцож байна
  • 2016,  Химийн цом, Алтан медаль
  • 2016,  Чехийн Гранпри, Алтан медаль
  • Рио-2016 олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль
  • "Сүлд" спорт хороо