Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран “Шинэ амьдрал” төслийг хэрэгжүүлж байна

Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохилдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан билээ.
 
Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран “Шинэ амьдрал” төслийг 2016 онд хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
Төслийн хүрээнд ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад ял эдлэж байгаад Өршөөлийн хуульд хамрагдсан болон суллагдах хугацаа нь болж байгаа нийслэл Улаанбаатар хотын харъяат иргэдэд зориулан дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
• Сэтгэл зүйн сургалт зохион байгуулах / зорилтот бүлгийн иргэдэд өөртөө итгэх итгэл, амьдралын зорилготой болох, нийгэмд гараад айдсаас салах арга замыг заах / 
• Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх сургалтанд хамруулах
• Аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах
• Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээнд хамруулах
• Ажил хөдөлмөрөөр төлөвшүүлэн дэмжин ажиллах
• Ажлын байранд зуучлах
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй зорилтот бүлгийн иргэдийг Нийслэлийн Хөдөлмөрийн газарт бүртгэж байна.
Байршил: Нийслэлийн нутгийн захиргааны IV байр /Улаанбаатар шилэн банк/, 7 давхарт
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС
УТАС: 70120502, 70130502