Матрын ордын 9 сарын зурхай

Энэ 9-р сард Матарт гэнэтийн олон үйл явдал тохиолдох шинжтэй. Иймээс маш хянуур, болгоомжтой байж, учир шалтгааныг тодорхойлсны дараа шийдвэрээ гаргаж сур. Таны өмнө хэтийн сайхан төлөв нээгдлээ гэж найдаж байдал үнэн хэрэгтээ өөрийн зайлсхийхийг хүссэн зүйлтэй нүүр тулгарч болзошгүй. Гэхдээ хэрэв нөхцөл байдал дахин давтагдсан тохиолдолд сэрэмжлүүлэх дохио гэж шүүмжлэлтэй хандаж, хүлээн ав
 

Энэ 9-р сард Матарт гэнэтийн олон үйл явдал тохиолдох шинжтэй. Иймээс маш хянуур, болгоомжтой байж, учир шалтгааныг тодорхойлсны дараа шийдвэрээ гаргаж сур. Таны өмнө хэтийн сайхан төлөв нээгдлээ гэж найдаж байдал үнэн хэрэгтээ өөрийн зайлсхийхийг хүссэн зүйлтэй нүүр тулгарч болзошгүй. Гэхдээ хэрэв нөхцөл байдал дахин давтагдсан тохиолдолд сэрэмжлүүлэх дохио гэж шүүмжлэлтэй хандаж, хүлээн ав. Хэнтэй ч хэт ойртож дотносох хэрэггүй. Хожим дарамт, хүсээгүй нөхцөл байдалд орж мэднэ. Ойр дотны хүмүүстэй ширүүн харьцахаас зайлсхий. Хэн нэгнийг дагаж дуурайлгүй өөрийнхөөрөө бай.

Хайр сэтгэл, гэр бүл:
Зарим Матар хайртай хүнээсээ салахаар гэнэтийн шийдвэр гаргаж магадгүй. Дэргэдэх хүмүүс танд шийдвэрээ өөрчлөхийг зөвлөх тусам улам өөрийнхөөрөө зүтгэх шинжтэй. Энэ сард бат бөх гэр бүлд ч үе үе хэрүүл маргаан дэгдэж болзошгүй хэмээн одод анхааруулж байна. Хамтын амьдралаа эргэн нэг хар, сэтгэл хөдлөлөө намжтал хүлээ. Түүнчлэн ам дамжсан элдэв ярианд итгэх хэрэггүй. Бусдын явуулга, нууц хуйвалдааны золиос болохоос сэрэмжил.

Ажил, мөнгө санхүү:
Заримын хувьд ажил үйлс тийм ч сайнгүй байх төлөвтэй. Мухардмал байдалд ороод гарах гарцгүй мэт санагдаж магадгүй. Одоо хэт идэвх зүтгэл гаргаж чармайх хэрэггүй, цаг хожихыг оролд. Хөндлөнгийн дарамт, шахалтад автаж болохгүй. Өөрт хэрэгтэй мөчийг анаж, тэвчээртэй бай. 7-р сард хамт олны дунд гарах аливаа хэрүүл маргаан, зөрчлөөс зайлсхий. Эс тэгвэл удаан үргэлжилсэн тэмцэл болж хувирах эрсдэлтэй. Болж өгвөл ганцаарчилсан төсөл дээр ажилла. Дарга удирдлагад ажлаа цаг тухайд тайлагнаж, дэмжүүлэхийг хичээ.

Эрүүл мэнд:
Энэ сард хоол боловсруулах системд илүүтэй анхаарч, этгээд гаж хоол унд бүү хэрэглэ. Түүнчлэн хоолны хатуу дэглэм сахиж болохгүй, таагүй үр дагавартай байх шинжтэй. Судасны архаг өвчтэй хүмүүсийн өвчин үгдэрч магадгүй. Спортоор хичээллэхдээ булчин шөрмөс сунахаас сэрэмжил.

Азтай өдөр: 5, 8, 10, 17, 25, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 9, 14, 18, 22, 26, 28.