Усайн Болт гурван олимп дараалан 100 метрийн зайн аварга боллоо

Рио 2016 наадмын хөнгөн атлетикийн 100 метрийн гүйлтэд Ямайкийн домогт тамирчин Усайн Болт түрүүлж Олимпийн 100 метрийн зайнд гурав дараалж түрүүлсэн анхны хүн боллоо.

29 настай Болт энэ уралдаанд 9.81 секунд гүйж алтан медалийн болзол хангаснаар Бээжин 2008, Лондон 2012 наадмуудын амжилтаа давтаж байна.

Хоёр ч удаа сэргээшийн хэрэгт холбогдож байсан АНУ-ын Жастин Гэтлин түүнээс 0.08 секунд хоцорч мөнгөн медаль зүүлээ.

Харин Канадын Андре де Грасс 9.91 секунд гүйж Ямайкийн Иохан Блэйкийн урд орсноор хүрэл медалийн болзол хангасан юм.

Усайн Болт BBC-д ярихдаа “Уг нь би үүнээс ч илүү хурдлахыг хүсэж байсан, гэхдээ түрүүлсэндээ баяртай байна” гээд “би энд юу чаддагаа үзүүлэхээр ирсэн, түүнийгээ ч хийлээ” гэжээ.

Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч маань өнгөрсөн хоёрдугаар сард ярихдаа 2017 оны ДАШТ-ий дараа зодог тайлна гэсэн юм.

 Эх сурвалж: BBC