Монголч эрдэмтдийн их хурал эхэллээ

Олон улсын монголч эрдэмтний XI дүгээр их хурал Төрийн ордны их танхимд эхэллээ. Тус их хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа монголч эрдэмтний XI дүгээр их хурал наймдугаар сарын 15-18 –ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд, биет бус өвийг тээгч иргэд оролцож “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван салбараар итгэл хэлэлцүүлэх аж.

 

Энэхүү хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулж байна.

 Эх сурвалж: Zaluu.mn