Өсвөрийн шатарчид Зүүн Азийн аварга боллоо

Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах АНХДУГААР тэмцээн /8-20 насны ангилалд/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Канвонь мужийн Канвонь цогцолборт 2016 оны 8 дугаар сарын 4-11-нд амжилттай болж өнгөрлөө.

 Тэмцээний Стандарт төрөлд 14 орны 110 шатарчид 36 цогц медалийн төлөө өрсөлдөж Монголын баг 4 алт, 4 мөнгө, 1 хүрэл хүртэж багаараа Тэргүүн байр эзэллээ.

 Монгол улсын шатарчдаас:
Э.Амгалантэнгис (U8) - алтан медаль,
М.Тэргэл (U10G) - алтан медаль,
Г.Амартүвшин (U12) -алтан медаль, 
O.Өлзийхишигжаргал (U14G) алтан мeдаль, 
Б.Энхсаран (10G) - мөнгөн мeдаль, 
Б.Анар (U10) мөнгөн мeдаль,
Ц.Бат-Эрдэнэ (U16) - мөнгөн мeдаль,
А.Буянзаяа (U14G) мөнгөн мeдель, 
Э.Болдоо (U18) хүрэл мeдаль тус тус хүртсэн.

 

 Манай Шатарчид 8 дугаар сарын 12-нд эх орондоо ирэх юм.

 Тамирчдын нэгдсэн бэлтгэлд туслалцаа үзүүлсэн Энэтхэг улсын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч ОУМ Атану Лахири /Atanu Lahiri/,  Их мастер Б.Хатанбаатар, ОУМ  Ц.Лхагвасүрэн, ОУШХМ С.Ган-Од, Өсвөрийн дасгалжуулагчид, Эцэг эхчүүддээ нийт шатарчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.  

 Мөн удахгүй Азербайжан улсын Баку хотноо зохиогдох Дэлхийн Шатрын 42 дахь удаагийн Олимпиад, ОХУ болон Гүрж улсуудад зохиогдох Өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох шатарчиддаа энэхүү амжилтын буухиагаа үргэлжлүүлэн амжилттай оролцохыг хүсье.