Гага: Би сүйгээ цуцлаагүй

Дуучин Лейди Гага болон жүжигчин Тэйлор Кенни нарыг саяхан салцгаасан хэмээн хэвлэлүүд мэдээлсэн билээ.

 Хос салцгаасан ч хэдхэн өдрийн дараа эргээд нийлсэн хэмээн Гагагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

 Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр инстаграм хуудастаа “Хүмүүс намайг салсан, сүйгээ цуцалсан мэтээр бичиж байна. Тиймээ бид муудалцаж, хэдэн өдөр хол байсан. Гэхдээ бид салаагүй. Сүйгээ ч цуцлаагүй” гэж бичжээ.

 Хос өнгөрсөн оны хоёрдугаар сарын 14-ний өдөр сүй тавьсан тухайгаа мэдэгдсэн билээ.