ИХ АВАРГА Д.ДАГВАДОРЖ Д.ӨНӨРБОЛОРТ ХАНДАЖ ЖИРГЭЖЭЭ

Монголын бизнесийн ертөнц, тэр дундаа барилгын салбарт нэгэн нууцлаг хатагтай байдаг нь “Сөүл”-ийн Болороо нэрээрээ алдаршсан Г.Өнөрболор хэмээх бүсгүй. Дээдсийн хүрээнийхэн түүнийг андахгүй мэднэ.Тэрбээр саяхан Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшин олны анхааралд өртөөд авсан. Энэ үеэр Их аварга Д.Дагвадорж твиттерээр  Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн Д.Өнөрболорт хандаж жиргэжээ.  Түүний жиргээнд “Аниа манай гэрт хулгана гүйгээд байгаа шүү.  Ус гэж үх гэсэн утгатай байна. Green villa. Аниа завтай бол хариу бичээрэй” хэмээжээ. Түүний амьдардаг “Green villa” хотхоныг Д.Өнөрболорын компани барьсан бөгөөд аварга маань оршин суугчийн зүгээс асуудлаа илэрхийлсэн бололтой.

Эх сурвалж:chuhal.mn