Н.Цогтсайхан Германы “Renault” автомашины шинэ загварын нүүр царай болжээ

Унгар улсад жүжигчний мэргэжлээр суралцаж, холливудын олон кинонд туслах дүр бүтээсэн орлон тоглогч Н.Цогтсайхантай бид өмнө ярилцсанаа хүргэж байсан.  Кино урлагт орлон тоглогч гэдэг жүжигчнээс илүү ур чадвар шаарддаг хэмээдэг. Тэрээр өнөөдрийг хүртэл “47 ронин”, “Хатуу самар-5”, “Aurora borealis”, “Spectral”, “Давинчи код Инферно” зэрэг бидний мэдэх Холлливудын алдартай кинонуудад орлон тоглогчоор ажиллажээ.

Саяхан Н.Цогтсайхан Германы “Renault” автомашины шинэ загварын нүүр царай болсон байна. Мөн тэрбээр Холливудын нэрт найруулагч Рон Ховард болон Япон, Швед, Унгарын алдартай найруулагчдын шинэ кинонд дүр бүтээж байгаа аж.