Орон нутаг

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 7-ны өдрийн хуралдааны 09 дүгээр тогтоолоор байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтыг баталлаа.

Шатахууны зах зээлийн томоохон магнат “Магнай трейд” ХХК компани Дорнод аймагт  газрын тосны хайгуул хийх хүсэлтээ тус аймгийн удирдлагуудад илгээж тус бүс нутгийн газрын тосны сав газарт санаархсаар байгаа нь олон түмний сэтгэлийг ихээхэн түгшээж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Ц.Сарангэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа.

Намрын адаг сарын шинийн аравд дөхсөн ч говьд цаг агаар дулаахан, голио царцаан дуу холдчихоогүй, адуу мал тааваар идээшилсэн аятай сайхан намар үргэлжилж байна. Өмнийн цэнхэр говь дахь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үзэж сурвалжлах боломж олдсон юм.

“Спейшл Майнз” нь дэлхийн хэд хэдэн орноос хөрөнгө оруулалтаа 100 хувь татан, өндөр ур чадвартай хүний нөөцийн багийг бүрдүүлж, хөдөлмөрийн үнэлэмжийг зохих журмын дагуу үнэлэн олгож, дээр дурьдсан аюулгүй ажиллагааны технологийг нэвтрүүлэн хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уурхайн компани юм.

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Орхон аймагт хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсав.

Отгонтэнгэр ууланд Монголын уулчид авиралт хийгээд 60-аад жил болж байгаа. Нөхцөл байдлын хувьд одоо авиралт хийх улирал биш. Цас ороод хатуураагүй учраас цасан нуранги үүсэх магадлал маш өндөр.

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаатай холбоотойгоор иргэд ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн 325726, 265726 дугаарын утсанд ихээр холбогдож байгаа тул бусад дуудлага хүлээн авахгүй боломжгүй хэт ачаалал үүсээд байна.

Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд 21-ний өглөө авиралт хийхээр явсан 27 хүнээс 17 нь ор сураггүй болоод байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр мэдээлж, яаралтай аврах ажиллагааг эхлүүлсэн билээ.

Баянхонгор аймгийн Галуут суман дахь Өлзийт голын сав дагуу буюу Их тойруу хэмээх газар хууль бусаар алт олборлолт явуулах гэж байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар БОАЖЯ-наас мэдээлэв.

Энэ сарын 27-ны өдрийн 18 цагт Хэрлэн голд автомашинтайгаа суусан, усанд осолдох гэж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Ганболд захирагчтай 4-р салаа ажиллаж дөрвөн хүний амийг аварчээ.

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн багш нар өнөөдөр албан ёсоор ажил хаяад байна. Ажил хаяалтад аймгийн төвийн Цогцолбор 1, 2-р сургуулийн болон Ахлах 3, 4-р сургууль, "Увс-Эрдэм", "Чандмань-Эрдэм" ахлах сургуулийн багш нар нэгджээ.

Ховд аймгийн төв Ховд хотын иргэнд тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй байна. Улмаар тэрээр тарвага өвчиж байхдаа хуруугаа эсгэсэн бөгөөд тэр дариудаа баруун бүсийн шинжилгээний төвд ханджээ.

Аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ захирамж гаргаж, Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт нэмэгдэж байгаатай холбогдуулан Дундговь аймгийн нутаг дэвсгэрт мал оторлон орж ирэхийг өнөөдрөөс эхлэн хориглов. Өөрийн аймгийн малчдыг ч гадагш отор нүүдэл хийхгүй байхыг сануулж байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн 35 настай Е өнгөрсөн сарын 30-ны өдөр Бугат сумын Буга гэдэг газарт амралтад явахаар автомашинтай гэрээсээ гарч сураггүй болжээ.

Гурвансайхан сумын Дэрсэнэ Ус багийн нутаг Цагаан хошуу хэмээх газарт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, сумын Засаг даргын захирамжаар өнөө өглөөнөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн гол 700 сая төгрөгний өртөг бүхий эвхэгддэг хөвдөг гүүртэй боллоо. Идэрийн гол цөн түрж хөлддөг учраас намар нь хураан авч хавар нь угсарч байхаар хийсэн байна. Гүүрийг Хөвсгөл аймгийн Урагшлах компани хийж гүйцэтгэжээ.

“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.