Х.Цагаанбаатар Дарханд өрсөлдөнө

УИХ-д нэр дэвшихээр болж байгаа бөхчүүдийн тоо өссөөр байна. Тухайлбал АН-аас Х.Баттулга, Н.Түвшинбаяр гэсэн хоёр жүдоч нэр дэвшиж буй бол МАН-аас Үндэсний бөхийн дархан аваргууд болох Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар нар нэр дэвшихээр болсон. Тэгвэл Г.Уянгын толгойлдог, Х.Баттулгын гэх намаас Дэлхийн аварга Х.Цагаанбаатар нэр дэвших гэнэ. Үүнийг харсан хүмүүс Х.Баттулга УИХ-ыг жүдочдоор дүүргэхээр шийдэв үү хэмээн шүүмжилж байна.

Их сурвалж: www.news.mn