Буудлагын “Дэлхийн цом” өндөрлөлөө

Германы Мюнхенд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр болсон хийн гар бууны дасгалд104 тамирчин буудсанаас Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 377 оноогоор 51-р, ОУХМ Ц.Мөнхзул 376 оноогоор 56-р байранд тус тус орлоо.

Энэ удаагийн “Дэлхийн цом”-д О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдөж, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нар дасгалжуулагчааражилласан юм. 

Манай тамирчдын тухайд энэ удаагийн тэмцээний хийн урт бууны эмэгтэй дасгалд ОУХМ Г.Нандинзаяа 4-р байр, 50 метрт 3 байдлаас 60 сум буудах эмэгтэй дасгалд 29-р байр, 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц.Мөнхзул 36-р байр, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноогоор 45-р байр тус тус эзэллээ.

Дараагийн “Дэлхийн цом”-ын тэмцээн Азербайжаны Баку хотод  зургадугаар сарын 20-нд эхэлнэ.

Их  сурвалж: www.news.mn