Өөрийгөө сонго

Дараах 6 төрлийн зурагнаас өөрт таалагдсанаа сонгоорой. Чиний зан ааш, сайн талууд бас сөрөг талуудыг хэлж байна шүү.

Зураг 1: Өглөгч бас ёс суртахуунтай нэгэн

Чи өндөр амбицтай, бас өөрийн гэсэн стандартын системтэй. Заримдаа хүмүүсд чамтай харьцах хэцүү санагддаг. Гэхдээ үүнээс илүү хэцүү нь чи өөртэйгээ ч харьцаж чаддаггүй. Ажил дээрээ хатуу, нэхдээ хувиа хичээгч биш. Чиний хийж байгаа ажил энэ хорвоог бага ч болов сайжруулахад чиглэдэг. Хэрвээ чамайг зовоохгүй л бол бүх зүйлийг хайрладаг.

Зураг 2: Гайхамшигтай бөгөөд үнэнч

Чи бол хариуцлагатай хүн. Бас бусад хүмүүсийг хайр халамж, анхаарлаар дутаадаггүй. Шударга ажилд дуртай. Ямарч хариуцлагатай ажлыг төвөггүй хийдэг. Их сайхан ааш зантай. Чамайг харсан ямар ч хүнд итгэл төрүүлэх чавдартай. Хурц, хурдан шаламгай, бас ой санамж сайтай. Чамд үргэлж хэн нэгэнд ярих сонирхолтой зүйл бэлэн байж байдаг.

Зураг 3: Чи төгс бодолтой

Чиний бодол болон төсөөлөл хамгийн чухал нь. Өөрийн онол, бусад руу харах харцаа ганцаараа  байхдаа бодох дуртай. Мөн бодох хэтэрхий дуртай.(Интроверт). Чамайг хүрээлэгчид бол ухаалаг, бас бодох дуртай сэтгэгч хүмүүс байдаг. Гэсэн ч чи бусдаас өндөрт дүүлдэггүй. Учир нь хэтэрхий их цагийг зүйр үг болон сургааль үгсийг эргэцүүлсээр үрдэг. Магадгүй ямар нэг зүйл дээр ихэнх хүмүүс чамтай санал нэгддэггүй байсан ч бүх зүйлийг зөв хийхийг хүсдэг. 

Зураг 4: Дотогшоо бодолтой бас филисофич

Чиний зүрх сэтгэлд чи бол энэ дэлхийд хамгийн төгс, ганц хүн. Чиний эргэн тойронд чамтай бага зэрэг ч дүйцэх хүн үгүй. Чамайг ихэнхдээ хүмүүс буруугаар ойлгодог нь сэтгэлийг чинь сэвтээдэг. Чамд зайлшгүй байс ёстой зүйл бол хувийн орон зай. Чи амьдралын сүүдэртэй тал болон гэгээлэг талыг маш сайн ялгаж хардаг. Чамайг олон янзын сэтгэл хөдлөлгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Зураг 5: Өөртөө итгэлтэй бас давуу талуудтай

Чи хэнээс ч хамаардаггүй. Чиний амьдралын дүрэм бол "Өөрөө хийнэ". Зөвхөн өөртөө л найддаг. Өөртөө болон хайртай хүмүүсдээ хэрхэн хүчтэй хэвээрээ байгаагаа харуулж чаддаг. Мөн өөрийнхөө юу хүсэж байгааг маш сайн мэддэг. Бас тэр бүхэн лүү явахдаа хэзээ ч айдаггүй. Чиний бусдаас хүсдэг гэнцхан зүйл бол Үнэнч байх, Хэзээ ч худлаа хэлэхгүй байх.

Зураг 6: Сайхан сэтгэлтэй бас мэдрэмжтэй

Чи ямар ч хүнтэй асуудалгүй харилцаа үүсгэж чаддаг. Олон найзтай бас тэдний амьдралыг улам илүү сайжруулахыг хичээдэг. Чи дулаахан бас гэгээлэг ауратай. Чиний хажууд байгаа хүмүүст дулаахан, бас тайван байдлыг мэдрүүлдэг. Өдөр бүр одоо байгаагаасаа илүү сайн болох талаар эргэцүүлдэг. Мөн өдөр бүр сонирхолтой, ойлгомжтой, бас төгс байхыг хичээдэг. Чамд энэ дэлхийд хэнд ч байхгүй агуу их хайр хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн чамайг хайрлавал чи хайрыг 1000 дахин өсгөөд эргүүлж хайрладаг