Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

9/ 16/ 2026    17 цаг 02 минут

Есдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг урьдчилан бэлтгэж, өнөөдрийн байдлаар 573 төсөл, арга хэмжээ 83 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Улаанбаатар хотын иргэд гэрээсээ гарахад халтиргаагүй замтай, цахилгаан, дулаанаар тасрахгүй, нийтийн тээврийг удаан хүлээхгүй, агаарын чанарыг сайжруулахад өвөлжилтийн бэлтгэл чиглэж байна. Есдүгээр сарын 15-наас галлагааны улирал эхэлсэн. Энэ галлагааны улирлаар 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн мидлинг, сайжруулсан түлшийг 446 цэгээр жигд, хүртээмжтэй борлуулна. Түлшний түгээлтэд онцгойлон анхаарч байна. Энэ жил 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ. Найман зуухыг хий рүү шилжүүлэх ажлын үр дүнд агаарын бохирдол 5.6 хувиар буурах судалгаа гарсан.

Улаанбаатар хотод дулааны ачаалал 149 хувь, цахилгааны ачаалал 106 хувь, ариутгах татуурга 105-117 хувийн ачаалалтай байгаа. Нийт шугам сүлжээний 60 хувийн насжилт хэтэрсэн учраас газар доорх шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэж, 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна.

Энэ онд нийт 111 км шинэ зам тавьж, 31 км замыг засаж, 70 гаруй км дугуйн замыг барилаа. Ирэх онд 330 орчим км дугуйн замын сүлжээтэй болох бодлого барьж байна. Хүүхэд, залуус, ахмадуудыг нийтийн тээвэр удаан хүлээлгэхгүй байхад анхаарна. Нийт 1300 нийтийн тээвэр бэлэн байдалтай, 450 тонн түлш буюу есөн хоногийн шатахууны нөөцтэй байна. Тухайн автобус хэзээ ирэх хуваарьтай дэлгэцийг автобусны буудлуудад байрлуулахаар төлөвлөж байна. Давс, бодисын нөөц 90 гаруй хувьтай бүрдсэн” гэдгийг онцоллоо.

Дулааны тавдугаар цахилгаан станц 2028 онд ашиглалтад орсноор 100 мянган айлын цахилгаан, 50 мянган айлын дулааны асуудлыг шийдэх юм. 2027 онд 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцыг ашиглалтад оруулна. 2026 оны арванхоёрдугаар сараас туршилт тохируулгаа хийнэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг тасалдалгүй явуулах үүднээс технологийн ажлуудыг гүйцэтгэсэн. Тус станцын 3 дугаар ээлжийн 150 МВт станцыг 2027 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна.

Эрүүл мэндийн байгууллагуудад их болон урсгал засварын ажлууд 87 хувьтай байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачааллыг багасгах зорилгоор нийслэлийн харьяа гурван амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгохоор бэлтгэж буйг тодотголоо.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна1 цаг 42 минутын өмнөНийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг1 цаг 48 минутын өмнөХууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө7 цаг 7 минутын өмнөХотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:0357 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
 Facebook Twitter Youtube