Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна

8/ 28/ 2026    13 цаг 59 минут

Пүрэв гараг/2026.08.27/

 Непал болон Хятадыг холбосон хилийн уулархаг бүсэд болсон гэнэтийн үерийн улмаас сураггүй болсон иргэдийг аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Аврагчид хог хаягдлаар дүүрсэн хөндий, намаг, уулын энгэр газруудаар гурав дахь өдрөө нойр хоолгүй ажилласаар...

Непал болон хөрш Хятад Улсаас нийт 472 хүн амь үрэгдэж, 1000 гаруй хүн сураггүй алга болсон тухай мэдээлэв.

Лхагва гарагт болсон уг гамшгийн улмаас Катмандуг Лхастай холбосон уулын замууд хаагдаж, олон хот тосгод тусгаарлагдсан тул эрх баригчид нисдэг тэрэг дайчлан эсэн мэнд үлдсэн хүмүүст яаралтай тусламжийн бараа, материал хүргэж байна. Өндөр уулсын асар хүчтэй үер нь аялагчид болон мөргөлчдийн олноор зорчдог замыг дайран өнгөрсөн  учраас гадаадын олон иргэн амь эрсдэж, сураггүй болсон юм.

Ахиад гамшиг !!!

Непалын гамшгийн удирдлагын газраас хиймэл дагуулын зураг болон урьдчилсан шинжилгээнд үндэслэн Бхотекоши голын дагуу дахин үер буух магадлалтайг анхаарууллаа. Лхагва гарагт болсон гамшгийн улмаас гол зарим хэсэгтээ боогдож, шинээр нуур үүссэн байна. Уг нуурын усны түвшин нэмэгдэж, хальж болзошгүй тул голын доод эргийн дагуу амьдарч буй оршин суугчид болон аврагчдыг аюулгүй бүс рүү нүүхийг албаныхан хүсжээ.

Непалын Дотоод хэргийн сайд Судхан Гурунг нэн тэргүүний зорилго бол амьд үлдсэн хүмүүсийг олох хэмээн мэдэгдэв. Түүний мэдээлснээр, гамшигт өртсөн Тришули орчмын бүс нутгаас сураггүй болоод байсан Энэтхэгийн 100 жуулчин (ихэнх нь мөргөлчид) болон Хятадын 25 ажиглагчийг эсэн мэнд олсон байна. Гэвч гадаадын 550 орчим иргэн сураггүй байгаа бөгөөд орон нутгийн иргэдээс хичнээн хүн алга болсныг нарийвчлан тогтоож амжаагүй аж.

Тосгод газрын хөрснөөс арчигдав

 Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр олон тосгон усанд автаж, зам гүүр ашиглах боломжгүй болсгы улмаас олон нийгэмлэг  ч гадаад ертөнцтэй харилцаа холбоо тасраад байгаа юм.

Гамшгаас эсэн мэнд үлдэж, Непалын эмнэлэгт эмчлүүлж буй 68 настай Кешав Прасад: "Бидэн рүү шаврын асар том үер дайраад ирсэн. Ойртох тусам өндөр болсоор байлаа. Эхнэрийнхээ гараас бариад дээвэр рүү гарах гэж хичээсэн боловч түүнийг  минь агшан зуур шаврын асар том эргүүлэг шүүрчихлээ" хэмээн ярьж байна. Нисдэг тэрэгтэй аврагчид  түүнийг гамшгаас дөрвөн цагийн дараа аварсан ч эхнэр нь ор сураггүй болжээ.

Хятадын төв телевизийн мэдээлснээр Төвөдийн Гйиронг (Gyirong) Шяньд 260 гаруй гадаад иргэн нийт 558 хүн сураггүй болсон бөгөөд баттай мэдээллээр Хятад Улсын 3 иргэн амь үрэгджээ. Сураггүй болсон гадаадын иргэдийн дотор Энэтхэг (288), АНУ (63), Малайз (51), Австрали (34), Их Британи (33), Канад (25) зэрэг хорь гаруй орны иргэн багтжээ.

Урсгал даган хөвөх цогцсууд:

Гамшгийн хохирол зөвхөн уулархаг нутгаар хязгаарлагдсангүй, үерийн ус цогцсуудыг Непалын тал газарт хүргэжээ. Гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн нутгаас 100 орчим км зайд орших Читвон дүүргийн удирдлагууд голын ай саваас 103 хүний цогцос олсноо мэдэгдэв. Орон нутгийн эмнэлгүүд бүх цогцсыг хүлээн авах боломжгүй тул эрх баригчид асрууд байгуулж, ар гэрийнхэн нь ирж танихад зориулсан зохицуулалт хийж байна.

Хятадын Ерөнхий сайд Ли Цян Пүрэв гарагт  Гйиронг дахь гамшигт нэрвэгдсэн бүсэд очиж ажилласан тухай Синьхуа агентлаг мэдээлэв.

Непалын Ерөнхий сайд Бален Шах гамшигт өртсөн дүүргүүдийн нэг болох Нувакотод өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцсан байна. Энэхүү гамшиг нь таван сарын өмнө Непалийн  засгийн эрхэнд гарсан Ерөнхий сайд Бален Шахын хувьд томоохон сорилт болж байна.

 Шинэ мэдээ: 

  Шинээр үүссэн нуурын усны түвшин нэмэгдэж, эрэг далангаа сэтлэх вий гэсэн айдас нэмэгдсэнтэй холбогдуулан Хятадын эрх баригчид Непал-Төвөдийн хил орчмын үерийн аврах ажиллагааг түр зогсоолоо.

 Гэнэтийн үер Гималайн хил орчмын бүсийг сүйрүүлснээс хойш 48 гаруй цагийн дараа амь эрсдэгсдийн тоо 475-д хүрээд байгааг Непалын Цагдаагийн газраас мэдээлэв.

Төвөдөд 3 хүн амь үрэгдэж, 550 гаруй хүн сураггүй байна. Эдгээр сүүлчийн тоо баримтууд дахин давхацсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Гамшгийн бүсэд хоёр дахь үер бууж магадгүй гэх мэдээллээс үүдэн эсэн мэнд үлдсэн хүмүүсийг хайж буй аврагчид "маш хүнд, сэтгэл зүйн дарамттай" нөхцөлд байна гэж Улаан загалмайн албаны хүн BBC агентлагт ярьжээ.

Жил бүр арван мянга гаруй жуулчин тус бүс нутгийг зорьдог бөгөөд BBC сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбогдон ярилцжээ. Эцэг эх нь сураггүй болоод байгаа хоёр эгч дүү "Бид тэдэндээ маш их хайртай, гэртээ эсэн мэнд эргэн ирээсэй гэж хүсэж байна" хэмээн ярьсан байна

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна1 цаг 7 минутын өмнөУ.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33
 Facebook Twitter Youtube