
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан энэ сарын 6-нд болж, "НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар НИТХ-ын төлөөлөгч, Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа танилцуулсан юм.
Тэрбээр, Засгийн газрын "Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд худалдаа, үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй нийтлэг журмын хэрэгжилтэд хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан юм. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 721 зөвшөөрөл, бүртгэл байгаагаас 529 нь лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт, 152 нь бүртгэл, 40 нь энгийн болон тусгай зөвшөөрөл бөгөөд зөвшөөрөл авах үйл явцад олон байгууллагаас ижил төрлийн баримт бичгийг давхар шаарддаг, үйлчилгээний шат дамжлага их хэвээр байна. Тухайлбал, зөвхөн галын аюулгүй байдлын дүгнэлт авахад 45-30 хоног шаарддаг гэв.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, эдгээр хүндрэл нь НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолоор баталсан худалдаа, үйлчилгээний нийтлэг журамд туссан зарим зохицуулалттай холбоотой тул уг тогтоолыг хүчингүй болгож, зөвшөөрөл, бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох шинэ эрх зүйн зохицуулалт бүрдүүлэх шаардлагатайг онцолсон юм. Энэхүү шинэчлэл нь шаардлагагүй, давхардсан 103 бүртгэлийг цуцалж, төрийн үйлчилгээг хөнгөвчлөхөд чиглэсэн. Тиймээс худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах давхардсан баримт бичиг, зөвшөөрлийн шаардлагыг цэгцлэх, үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, үйлчилгээний хугацааг тодорхой болгон төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод, иргэн, аж ахуйн нэгжид ээлтэй байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготойг тайлбарлалаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, санал хэлэв. НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул уг шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болохуйц байдлаар хэрэгжүүлэх, батлагдсан шийдвэрийг бодит ажил хэрэг болгоход анхаарахыг хүсэв.
НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгох асуудлыг салбарын хууль тогтоомжтой уялдуулах, эрх зүйн зөрчил үүсгэхгүй байх, мөн төрийн цахим үйлчилгээ, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай талаар санал хэлэв.
НИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул зөвхөн журмаар хязгаарлагдалгүй, өнөөгийн нөхцөлтэй нийцэхээ больсон стандартуудыг шинэчлэх, хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг дурдсан юм.
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, энэхүү тогтоолын төсөл нь зөвхөн иргэн, аж ахуйн нэгжид хүндрэл учруулж, давхардал үүсгэсэн журам, бүртгэлийг цуцлахад чиглэж байгаа бөгөөд цаашид бусад холбогдох журам, захиргааны хэм хэмжээний актуудыг нарийвчлан судалж, үе шаттайгаар шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна гэв.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Засгийн газрын "Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд төрийн хүнд суртлыг бууруулж, иргэн, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг онцлов.
Хэлэлцүүлгийн төгсгөлд НИТХ-ын дарга Б.Ихбаяр энэхүү шинэчлэлийн гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийн ажил, бизнес эрхлэхэд саад болж буй шаардлагагүй зохицуулалтыг цэгцэлж, төрийн хүнд суртлыг бууруулах гэдгийг тэмдэглээд тогтоолын төсөлд санал хураалт явуулав. Санал хураалтын дүнгээр төлөөлөгчдийн олонхын саналаар "НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолын хавсралт нийтлэг журмын 4.1, 5.1-ийг хүчингүй болгох тухай" тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг
Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03
57 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59
Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15
Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59
У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01
“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29
ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22
Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47
Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41
Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11
Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03
Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.