
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл болон хагас коксон түлшний худалдан авалт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, ил тод нээлттэй байдлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг НИТХ-ын 26/61 тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин, Б.Хуягбаатар, Г.Жаргалсайхан, нар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Налайх дүүрэгт "Тавантолгой түлш" ХХК-д өнөөдөр /2026.07.30/ ажиллалаа.

Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр түлш үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлт, худалдан авах ажиллагааны явцыг танилцууллаа. Тухайлбал, 2026-2027 оны өвөл 280 мянган тонн хагас коксон, 80.0 мянган тонн шахмал, 40.0 мянган тонн эрчим хүчний нүүрс савлаж, нийлүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 27.4 мянган тонн хагас коксон шахмал түлш, 14.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 16.0 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлсэн. Хагас коксон түлшийг энэ оны есдүгээр сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэл үе шаттайгаар татан авч, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тогтвортой хангана. Нийт 280 мянган тонн хагас коксон шахмал түлш нийлүүлэх нээлттэй тендерийг наймдугаар сарын 5-нд нээж, гүйцэтгэгчийг шалгаруулахаар болсон. Тендерт оролцогчдод үйлдвэрлэлийн хүчин чадал, ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлсэн туршлага, экспортын үзүүлэлт зэрэг шаардлага тавьж байгаа бөгөөд олон улсын Incoterms 2020 DPU нөхцөлөөр нийлүүлэлт хийнэ” гэлээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад тулгамдаж буй асуудлууд болох өр төлбөр, түүхий эдийн хангамж, тээвэрлэлт, өмчлөл, түлшний борлуулалтын үнэ зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.
Ажлын хэсгийн гишүүдэд "Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар" ОНӨААТҮГ-аас нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн халаагуурт шилжүүлэх ажлын талаар танилцуулсан юм. Одоогийн байдлаар Чингэлтэй, Баянгол дүүргийн 14 хорооны 5,000 айл өрхөд хийн халаагуур суурилуулснаас 1,418 нь гэр, 3,582 нь байшин байна.
Хийн түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор борлуулах цэг 25-ыг ажиллуулж, нэг цэгт дунджаар 150 айл өрхөд үйлчлэх зохион байгуулалт хийжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 11 мянга гаруй баллон эргэлтэд оруулж, 308 гаруй тонн хийн түлш борлуулсан байна. Хийн халаагуурт шилжсэн айл өрхөд 900 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа бөгөөд уг дэмжлэгээрээ иргэд зөвхөн хийн түлш худалдан авах боломжтой юм.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-аас мөн угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 176,512 өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулжээ. Нэгдсэн хяналтын төвөөс өндөр үзүүлэлт бүхий дохио ирсэн өрхтэй шуурхай холбогдон агаар сэлгэлт хийлгэх, шаардлагатай тохиолдолд хяналтын ажилтныг газар дээр нь ажиллуулан, он гарснаас хойш 8,308 өрхийн 41,540 иргэнийг угаарын хийн хордлогын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Үүнээс гадна 2026 онд нийслэлийн хэмжээнд 1,686 өрхийн зуух, пийшин, яндангийн засвар үйлчилгээ хийж, иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгсөн байна
Нийслэлийн долоон дүүргийн ерөнхий боловсролын 84 сургуулийн 30,947 сурагч, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг "Интүмтэй сар" аяны хүрээнд үе шаттайгаар зохион байгуулжээ.

"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ
57 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59
Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15
Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59
У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01
“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29
ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22
Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47
Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41
Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11
Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03
Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21
"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32
Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.