УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА
5/ 26/ 2026 13 цаг 11 минут
0
0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, 2026 оны хаврын мод тарилтын ажлын хүрээнд “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ СХД-ийн 36-р хорооны Улаанчулуутын зүүн энгэр дэх "Ногоон төгөлд” нийт 6000 ширхэг улиас, хайлаас мод тарилаа.
Мөн дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ 33-р хорооны Цагдаа толгойн цэцэрлэгт хүрээлэн, 24-р хорооны Бумбатын рашаан, Бумбат төгөлд 2000 ширхэг модыг тарьж байна.
Тарьсан моддын арчлалтыг Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ нар хариуцан ажиллана.
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.