Энэ мэдээ хуучирсан буюу 2025-11-21 нд нийтлэгдсэн байна.

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ

11/ 21/ 2025    20 цаг 00 минут
Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.11.21/-нд Төрийн ордонд болж байна.
АН-ын ҮБХ-ны гишүүн С.Баярцогт: Өнөөдрийн хурлаар үндсэн нэг л асуудал хэлэлцэнэ. Манай намын ҮБХ намын Их хурлаар Үндсэн дүрмээ шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх 30 хоногийн дотор нягталж байгаад дүрэмд Улс төрийн намын тухай хуультай зөрчилдсөн болон редакцийн шинжтэй зургаан саналыг хүргүүлсэн. Бас энэ өөрчлөлт гуравны нэгд хүрэхгүй байгаа учраас заавал намын Их хурлаа хийхгүйгээр ҮБХ-гоор асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж болно гэсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга О.Цогтгэрэл дахин дүрмийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Намын дүрмийн ажлын хэсэг, намын үзэл баримтлал, Дүрмийн үндэсний зөвлөл хуралдаж энэ асуудлаа бэлдсэн. Өнөөдрийн хурал тэр асуудлынхаа хүрээнд товчхон, ажил хэрэгч болно гэж бодож байна. 
Ер нь тодорхой асуудлуудыг яг хуульд зааснаар журамлах санал хүргүүлсэн. Мөн дугаарын болон техникийн шинжтэй алдаануудаа засч залруулах шаардлагатай гэсэн. Ардчилсан нам жендерийн асуудалд тэргүүлж ирсэн. Хуульд тусгаагүй байсан ч журамдаа тусгаж, намынхаа дүрэмд хэрэгжүүлж ирсэн. Ардчилсан намынх хувьд жендерийн асуудал өндөр хөгжилтэй орнуудын 40 хувийн зэрэглэлтэй байгаа. Нам бол олон нийтийн, сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энд эвлэлдэн нэгдэж буй хүмүүс өөрийнхөө хичээл зүтгэлээр намынхаа үйл ажиллагаанд оролцдог. Тэрийг хэмждэг хоёр том хэмжигдэхүүн бий. Нэг нь санхүү, нөгөөх нь өөрийн биеэр оролцож намынхаа үйл ажиллагааг сурталчилж, идэвхтэй оролцох байдаг. Анхнаасаа намын санхүүжилтын асуудал Улс төрийн намын тухай хуулиар төгс шийдэгдээгүй учраас манайх хоёрдмол шинжтэй явж ирсэн.
Намын гишүүдээс татвар, хандив авах байдлаар болон төрийн санхүүжилт авдаг. Одоо бол улс төрийн намууд парламентад эзэлсэн суудлынхаа хувиар санхүүжилтээ төрөөс авч байгаа.
Энэ бол намуудын хариуцлагыг өндөр болгодог. Нөгөө талаас гишүүн өөрөө хандив өгч оролцож байгаа гэдэг нь намын оролцоог идэвхжүүлдэг. Сонгуулийн үеэр хамгийн их зардал ухуулан сурталчлах ажил байдаг. Гэтэл ардчиллын түвшин өндөр хөгжсөн оронд тэр хүмүүс үнэ төлбөргүй ажиллаж, дээрээс нь хандив өгдөг. Тэгэхээр ийм хэмжээний сэтгэлгээний өөрчлөлт хийх боломжуудыг улс төрийн намын төлөвшлөөр харуулах ёстой. Манай нам анх олон намаас нэгдсэн учраас анхны суурь фракцын үйл явц хүчтэй байсан. Ардчилсан намын сэргэн мандлын хоёр дахь үйл явц ирж байна гэж үздэг. Улс төрийн намын тухай хууль 1990 онд батлагдсанаас хойш 35 жил өнгөрсөн. Гол таван намын лидерүүд биологийн болон улс төрийн насныхаа хувьд байр сууриа тавьж өгч байна. Дээрээс нь шинэ Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад цоо шинэ байдлаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Манай намын бүх түвшинд шинэчлэгдэж, дотоод сонгууль хүчтэй болно. Намын үйл ажиллагаа маш их идэвхжиж, сэргэх байх гэж бодож байна. Бид өнөөдөр УДШ-ээс ирсэн саналд нийцүүлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. 
АН-ын ЕНБД Н.Ганибал: Ардчилсан нам 2025 оны наймдугаар сарын 31-нд Их хурлаа зохион байгуулж, Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор УДШ-ээс тогтоол гаргасан. Уг тогтоолоор дүрэм дотор 12 заалтад өөрчлөлт оруулах шаардлага байна гэсэн. Тэр дундаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх ёстой хоёр заалт байгаа. Энэ хоёр заалтын хувьд, ҮБХ-ны нөхөн сонгуулийн бүрэн эрхийг ҮБХ өөрөө баталгаажуулна гэсэн заалт байсныг заавал УИХ баталгаажуулах ёстой юм байна гэсэн. Хоёрт, төрийн санхүүжилт дээр байгаа тодорхой заалтуудаас гадна намын дунд, анхан шатны байгууллагадаа хэдэн хувийн санхүүжилт өгөхөө заавал тусгах ёстой гэсэн. Энэ хоёр заалтыг өөрчилж байгаагаас гадна зарим нэг заалтын хугацаа тодорхой бус байгаа бол тоо буруу байх зэрэг техникийн алдааг засах шаардлагатай. Гурван төрлийн 12 заалт байна. Манай дүрэм бол нийт 1339 заалттайгаас 0.9 хувийг л ҮБХ-гоороо хуралдаж, УДШ-д хүргүүлэх юм. 
Ардчилсан намын гишүүн З.Нарантуяа: Намынхаа шинэчилсэн дүрмийн сүүлийн хэлэлцүүлгийг хийж, УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу зарим засваруудыг хийж, буцаан өргөн барих гэж байна. АН бол дотоод шинэчлэлээ маш сайн хийж, бодлогын нам болох ёстой. Эрх баригч намын эрх ашгийнхаа төлөө үзэлцэж байх хооронд бодлогод суурилсан улс төрийн ирээдүйтэй нам болох зорилтоо дүрэмдээ шингээж чадсан. Өнгөрсөн наймдугаар сард баталсан дүрэм маань маш сайн дүрэм болсон. Улс төрийн намын тухай хуулийн дагуу манай намын удирдлагууд санаачлага гаргаж, 2028 оны сонгуульд намаас нэр дэвшигчдийн нэг хүйсийн жендерийн харьцааг 40 хүртэл хувь болгож нэмсэн энэ заалт хэвээрээ хадгалагдсан. Залуус болон нийгмийн бусад төлөөллийг оролцуулах боломж намын дүрэмд нээлттэй үлдэж байгаа. Бүх шатандаа АН Монголынхоо ирээдүйг харж, гишүүдийнхээ оролцоог хангаж, олон ургальч үзлийн талбар байх улс төрийн нам байх зорилтоо дүрэмдээ шингээсэн. Энэ дагуу манайхан ажиллаж, 2027, 2028 оны сонгуульд амжилттай оролцохын төлөө одооноос нэгдэн ажиллаж байна. 
Эх сурвалж: https://itoim.mn/a/2025/11/21/politic/rgw?b71cccf6654ee7a545841ef0f0996d88


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:3162 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:20ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:17УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 13:11ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 13:09240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 13:05“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 13:02“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 12:59БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 12:56“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:53ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 12:51306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 12:46АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ..2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
 Facebook Twitter Youtube