
МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос спортоор дамжуулан нийгмийн хөгжилд нөлөөлөх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах цуврал арга хэмжээний хүрээнд “Токио 2020” олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа багийн төрөлд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид өнөөдөр Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн сурагчидтай уулзалт хийж, спортын арга хэмжээ зохион байгууллаа.
Сурагчид шигшээ багийн тамирчдыг сургуулийн үүднээс алга ташин халуун дотноор хүлээн авсан бөгөөд тэдний тэмцээний үеийн ховор агшинг буулгасан зургийн үзэсгэлэн, ялалтын торгон агшинг харуулсан богино бичлэгийг бэлтгэн үзүүлэв. Арга хэмжээний үеэр 3-р сургуулийн өсвөрийн сагсан бөмбөгчид үзүүлэх тоглолт хийсэн бол ахлах ангийн сурагчид тус сургуулийн сүлд дууг дуулж сонирхуулав.
Шигшээ багийн тамирчин Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор нар тус сургуулийн 11-р ангийн сурагчидтай уулзах үеэр багийн спортын онцлог, спортын замнал, өөрсдийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгөн, спортын амжилтын талаар сонирхолтой, халуун дотно яриа өрнүүлэв.
Тамирчин Б.Солонго нь тус сургуулийн 2008 оны төгсөгч аж. Тэрбээр хэлэхдээ “Миний хувьд төгссөн сургууль дээрээ ирсэндээ үнэхээр догдолж байна. Энэ сургуульд би яг та нартай адилхан суралцаж, энэ л орчинд, энэ зааландаа бэлтгэл хийж байгаад өнөөгийн амжилтад хүрсэн.
Спортоор тууштай хичээллэж байсны үр дүнд өдий зэрэгтэй сайн тамирчин болж, олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцлоо. Та нар маань ч бас хичээвэл амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энэ боломж та бүхэнд бүгдэд нь адилхан нээлттэй байгаа шүү” хэмээн чин сэтгэлээсээ сурагчидтай ярилцлаа.
Тамирчин О.Хулан, Э.Чимэддолгор нар өөрсдийн үнэт туршлагаас хуваалцаж, асуултад хариулсны дотор “Хувь тамирчны хувьд бэлтгэлийнхээ хором мөч бүрт өөрийгөө бүрэн зориулдаг. Багийн спорт учраас сахилга баттай байх, өөрийгөө бүрэн дайчлах дээр бүгд хамтарч ажиллах хэрэгтэй.
Хамгийн чухал зүйл бол дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Өөрөө үнэхээр дуртай болохоор түр зуурын бэрхшээлийг даван туулахад асуудалгүй байдаг. Харин хийж чаддаг зүйлээ хийж чадахгүй бол санаагаар унадаг.
Мэдээж шантрах үе гардаг. Гэхдээ ганцаараа л шаналаад, ганцаараа л зовоод байх биш бусадтайгаа ярилцаад, зөвлөөд явах нь багийн спортын онцлог. Одоо болж байна, сайн байна гэх мэт үгэнд урамшдаг. Зоригтой байгаарай. Өдөр бүр өөртэйгөө өрсөлдөөд явбал амжилт хурдан ирнэ” хэмээн ярилаа.
Уулзалт ярилцлагын төгсгөлд сурагчдын төлөөллийн дунд шидэлтийн тэмцээн зохиож, түрүүлсэн сурагчид тамирчдын гарын үсэг бүхий ил захидал, МҮОХ-ны тэмдэг зэрэг дурсгалын зүйл гардуулж, хамтдаа зургаа авахууллаа.
Тус уулзалтад Сүхбаатар дүүргийн “Гренобль” олимпын зөвлөл, Сүхбаатар дүүргийн БТСГ болон 3-р сургуулийн хамт олон оролцож, цаашид ерөнхий боловсролын сургуулиудад алдартай тамирчидтай хамтран хийж хэрэгжүүлэх боломжтой ажлын талаар санал солилцлоо.
Маргааш Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургуулийн сурагчидтай олимпын медальт чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг, Б.Болортуяа нар уулзалт ярилцлага хийнэ.

Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно
МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Нийтийн эзэмшлийн 9.5га талбайг чөлөөлж, тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ
Нэг кг хуванцар савыг 500 төгрөгөөр худалдан авч байна
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:31
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:20
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:17
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 13:11
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 13:09
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 13:05
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 13:02
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 12:59
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 12:56
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:53
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 12:51
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 12:46
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ..2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.