Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-04 нд нийтлэгдсэн байна.

МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо

1/ 4/ 2023    12 цаг 00 минут

Цар тахлын хүнд нөхцөл, хөл хорионы хоёр жилд монголчууд бид юм юм л үзлээ. Тийм учраас ард түмнээсээ эхлээд өндөр дээд төр ч нэгийг тунгаав бололтой. Харин санаж сэрээгүй үлдсэн хүн гэвэл нийгмийн гол салбар болох Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан гэдгийг олон нийт ч онцлов. Эрх баригчид ч онцлов. Түүнийг огцруулах тухай Ерөнхий сайдын түвшинд яригдаж эхэлсэн аж. Гэхдээ З.Мэндсайхантай хамт Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын нэр ч дуулдана лээ. Гэхдээ огцруулах хамгийн том шалтгаантай сайд нь З.Мэндсайхан гэдгийг дуулгалаа. Арга ч үгүй. Эрх баригчид, Ерөнхий сайд нь “Шинэ сэргэлтийн бодлого” яриад яваад байдаг, нийгмийн гол салбарынх нь сайд ажлаа хийхгүй байгаагийн зэрэгцээ юугаа ч мэдэхгүй сууна гэдэг байж боломгүй асуудал. Түүнийг огцруулах тухай өнгөрөгч амралтын өдөр өрнөсөн гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэр ч бүү хэл дараагийн сайд нь энэ ажиллагааг удирдах хэмжээнд ажиллаж байгаа аж.

Тэгэхээр огцруулах шалтгаан байж таарах бөгөөд түүнийг дурдах хэрэгтэй. Хамгийн том шалтгаан нь төрийн өмчит компанид ажлын бээлий тасарч, ажилчид нь улаан гараараа хүнд нөхцөлд ажиллахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Ингээд хувийн хэвшил, зарим оёдлын цехэд хандан бээлий оёулсан ч хангаж чадаагүй гэдгийг эх сурвалж хэлэв. Учир нь аж ахуйн нэгжүүд нь мөнгө байхгүйгээс их хэмжээгээр үйлдвэрлэл явуулах боломжгүй гэжээ. Мөн улаанбаатарчуудын өдөр тутмын хэрэглээ болох боловсруулсан түлшийг савлах шуудай байхгүй хөглөсөн.

Ийнхүү нийслэлийн гэр хороолол хөлдөхдөө тулж, хятад руу олон сая шуудай захиалсан ч хил гаалийн байдлаас болон орж ирэхгүй удсан гэдгийг ч бид мэднэ. Үүнээс гадна өргөн хэрэглээний хүнс, барааны бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт гэх мэтээр нийгэмд олон зүйл өрнөж байна. Үүнээс харагдаж байгаа зүйл гэвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэддээ очихгүй байна гэх. Мөн салбарын сайд энэ тал дээр тодорхой бодлого гарган ажиллаж чадахгүй байна гэдгийг сануулах болжээ. Магадгүй юм. Хэрвээ энэ сангаас олгодог мөнгө жинхэнэ эзэд, үйлдвэрлэгчиддээ хүрсэн бол бээлий үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хэдэн зуун мянга, хэдэн саяар нь үйлдвэрлэж, дутагдаж байгаа компани, иргэдэд хүргэх боломж дүүрэн байсныг хэлж байна. Ядахад л түлшнийхээ шуудайг үйлдвэрлэдэг байсан бол нийслэлийн иргэд гал алдаж суухгүй байв.

Бидэнд гашуун туршлага бий. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд 40 шахам УИХ-ын гишүүн нэр холбогдож, гурав нь шүүхээс ял сонссон бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нэгэнтээ тодорхой мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцорч, арга хэмжээ авахуулж байсныг ч санаж байгаа. Гэтэл энэ цагаас хойш даруй гурван жил өнгөрч байхад нөхцөл байдал хэвээрээ байгааг юу гэж ойлгох вэ.

Үүнээс хойш Засгийн газрын 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” болгосон. Тус газрыг салбар яамнаас өрх тусгаарлах замаар агентлаг газар болгосон ч тус газар нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа агентлаг газар учраас үе үеийн сайдын ашиг сонирхлын талбар болж ирсэн нь дээрх хоёрхон жишээн дээрээс харж болно. Тэгээд ч Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар З.Мэндсайхан гэж бизнесийн салбараас ажлынхаа гарааг эхлүүлсэн нэг нөхөр томилогдсон нь салбарын ажлыг унагааж байна гэх шүүмжлэл ч дагах боллоо. Ямартай ч сайд маань хүнд нөхцөлд ганц бээлийний үйлдвэр байгуулсангүй, ганц шуудай ч үйлдвэрлэх боломж олгосонгүй гэдгийг өнөөдрийн нөхцөл байдлаас харж болно.

Уг нь салбарын сайд бодлого гаргаад ганц шуудайны үйлдвэр байгуулахад төдийлөн их хөрөнгө гарахгүй. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг зөв газарт нь хувиарласан бол ганц ч атугай бээлийний үйлдвэртэй байх байв. Цаашид ч цар тахал, түүний халдварын дэгдэлт байсаар байх болно гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэж байна. Гэтэл бид ганц ч үйлдвэргүй, ганц үйлдвэр бариулчих бодлогогүй сайдтай амьдарсаар байх уу. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт бүтэлгүй сайд нар цөөнгүй бий. Харин З.Мэндсайхан шиг бодлогогүй, хөдөлгөөнгүй сайд байхгүй л болов уу. Эрх баригч намаас “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан төлөвлөгөөгөө ард түмэнд танилцуулсан. Гэтэл энэ том бодлогод бүү хэл өдөр тутмын ажилд ч тэнцэхгүй сайд байгаагаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаасаа харж болно. Хангалттай огцрох шалтгаантай сайдаасаа МАН ч залхаж байгаа, Ерөнхий сайд ч залхаж байгаа. Эгзэгтэй цаг үед энэ мэт сайдаасаа салж байж л цааш явна даа.

                                                                                          

                                                                     

9


Сэтгэгдэл (9)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:0357 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
 Facebook Twitter Youtube