Энэ мэдээ хуучирсан буюу 2021-11-19 нд нийтлэгдсэн байна.

С.Баасандэлгэр: Миний зорилго аль болох олон залуучуудыг ажлын байртай болгох

11/ 19/ 2021    7 цаг 40 минут

Сийлбэрийн урлагийг Монгол уран зурагтай хослуулан дахин давтагдашгүй хийц, загвартай Монгол гэр, модон тавилга бүтээдэг “Урчуудын хясаа” компанийн үүсгэн байгуулагч, уран сийлбэрч Сүхбаатарын Баасандэлгэр “Бидний нэг” контентийн энэ удаагийн дугаарт оролцлоо. Хоймор нутгийн уран дархчуудын удам С.Баасандэлгэр үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч залуучуудын төлөөлөл юм.

-Сайн байна уу. Та Тойм.мн сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг Сүхбаатарын Баасандэлгэр гэдэг. Сийлбэрийн урлагийг дөрөвдүгээр ангиасаа сурч эхэлсэн. Миний хувьд “Урчуудын хясаа” компанийг 2012 онд анх үүсгэн байгуулж байлаа. Одоо Монгол зургийг уран сийлбэртэй хослуулан Монгол гэр, модон тавилга хийж байна. Манай өвөөгийн аавын талынхан гангийн дархчууд байсан. Гангийн дархан гэдгийг хэр баргын хүн хийгээд байдаггүй. Өвөөгийн аав Ядам гэдэг хөгшнөөс алт, мөнгөний дархан болж тэрнээс хойш мод руу орцгоосон. Манай нагац ах нар модоор юм хийдэг. Хажууд сийлбэр хийдэг хүмүүс байсан болохоор би дуурайж хийсээр байгаад сурсан. Хамгийн анхны захиалга сийлбэртэй Монгол гэр байсан. Монгол гэрээ жижгээс нь том хүртэл тэгээд тавилга, сандал, ширээ, авдар, ор бас байрны тохижилтуудыг хийдэг.

-Монгол зургийг сийлбэртэй хослуулан бүтээсэн Монгол гэр, модон тавилгын онцлог, үнэ цэнэ нь юу юм вэ?

-Техник технологи хөгжөөд гар хийцийн юм шахагдана гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ үгүй байхгүй юу. Техник технологи хөгжих тусам гар хийцийн юм улам үнэ цэнтэй болно. Машинаар хийсэн сийлбэрт хурц шийдэл байдаггүй. Нэг бүрчлэн гараар зурж, гараар хийсэн сийлбэр амьд харагддаг. Машины  сийлбэр бүлцгэр, хурц ирмэггүй байдаг. Нэг ижил төстэй зургаар хийсэн ч гараар хийж байгаа гэр, тавилга ерөөсөө дахин давтагдашгүй болдог. Үнэ цэнэ нь тэрэндээ байгаа.

-Үндэсний үйлдвэрлэл тэр дундаа Монголын онцлогийг харуулсан тавилга үйлдвэрлэхэд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ. Бэрхшээлтэй асуудлууд юу байна?

-Манайхан чинь үндэсний үйлдвэрлэгч гэхээр яагаад ийм аймаар үнэтэй байдаг юм бэ. Аймаар шуналтай юмаа гэж ярьдаг. Ерөнхийдөө гаднаас Эрээнээс ч юм уу орж ирдэг тавилгууд үйлдвэрийн аргаар хэдэн мянгаар нь үйлдвэрлэсэн учир хямдхан орж ирдэг. Үртэс шиг юмыг цавуудаад хивэнд  шахаад олон тоогоор үйлдвэрлэж байгаа шүү дээ. Харин модон тавилга бол өөр. Авдар хийлээ гэхэд модын нааж хавтгай болгон мужааны бэлдэц хийнэ. Бэлдэц дээрээ зургаа тавьж гараар сийлнэ. Өнгөлж зүлгэсний дараа дахиад Монгол зургийн ажил хийнэ. Тэгээд лак будагны ажил хийгдэнэ. Нэг авдар хийхэд 6 хүний гар дамждаг. Дор хаяж 10 авдрыг зэрэг хийж байж хүмүүсийнхээ цалинг тавьж, тодорхой хэмжээний ашигтай явна.  Хийцээсээ, хэмжээнээсээ шалтгаалаад үнэ нь өөрчлөгдөж байдаг. Би эндээс 10 см хасуулмаар байна. 20 см нэммээр байна. Хийцийн гоё болгомоор байна. Эсвэл мөнгөндөө тааруулаад хөнгөн сийлбэртэй хямдхан болгомоор байна гээд олон шалтгааны улмаас үнэ өөрчлөгддөг. Гар сийлбэртэй гэр, тавилга олон хүний хөдөлмөрөөр бүтдэг учир харьцангуй үнэтэй байдаг.

-“Урчуудын хясаа” компани хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Одоогоор албан болон албан бус 10 гаруй хүнтэй байна. Зундаа бол 15-16  хүн ажиллана. Хүмүүсийг ажилд авахдаа ерөөсөө чадварын хардаг. Гэхдээ сэтгэлтэй, дөртэй хүнийг сургаад авдаг. Дор хаяж нүдний уртай, зураг зурчихдаг хүнийг сийлбэрт сургаж болдог. Гэхдээ манайхан чинь жоохон юм сурчхаараа  дийлэнх нь гараад явчихдаг юм.

-“Урчуудын хясаа”-ийн хийсэн гэр, тавилгын бусдаас ялгарах давуу тал юу вэ?

- Хэрэглээ тал дээрээ ч, харагдах байдал дээрээ ч үнэ цэнэтэй. Миний хувьд чанартаа илүү анхаардаг. Хамгийн гол нь мод сонголт юм. Дандаа хатаалганы үйлдвэрээс гайгүй мод авахыг боддог. Сэтгэл зүрхээ гаргаж хийчхээд өнөөх нь жоохон нойтон мод таараад цуураад уначихвал хайран.

-Үйлдвэрлэлээ явуулахад бараа, материалын үнийн өсөлт хүндрэлтэй байдал үүсгэж байгаа гэсэн?

-Хөл хорио чинь ноднин хэдэн сараас тогтож эхэллээ. Яг жил болж байна тэ. Тэр үед чинь 12 ширхэгтэй нэг куб банз 450-500 мянгад олддог байсан. Одоо тэгсэн 1 сая 350 мянга болчихсон. Бараг 3 дахин өсчихсөн юм биш үү. Тэр банзыг манайхан чинь хилээр оруулж ирдэггүй. Хилээр орж ирж байгаа бараануудтай барьцдаг юм уу. Далимдуулдаг гэх юм уу. Зөвхөн энүүхэн Сэлэнгээс ачаад ирж байгаа модоо хилээр оруулж ирж байгаа бараануудтай барьцаж 3 дахин нэмж байна. Ийм муухай байж болохгүй л дээ.

-Компаниа яагаад “Урчуудын хясаа” гэж нэрлэсэн юм бэ?

-Манай өвөг эцгүүд өндөр хадан цохиог тойроод нутагладаг байсан юм. Урчууд нутагладаг  байсан учир нутгийнхан өнөөх өндөр хясааг дархчуудын хясаа гэх болж. Би компаниа Дархчуудын хясаа гэж нэрлэх гэсэн чинь Дархан гэдэг нэр давхацсан байхгүй юу. Тэгэхээр нь урчууд болгоод “Урчуудын хясаа” болгож авсан.

-Таны болон компанийн цаашдын зорилго юу вэ?

-2012 оноос хойш өдийг хүртэл зөндөө алдаа оноог туулсан. Заримдаа огт захиалгагүй үе ч байсан. Шантрахгүйгээр ерөөсөө тууштай яваад ирсэн болохоор үр дүн нь одоо гарч ирж байна л даа. Манайх захиалга ихтэй байсан ч гэсэн хамаагүй хэдэн сарын дараа авъя гээд захиалгаа түрүүлж өгчхөөд хүлээж байдаг хүмүүс бас зөндөө байна. Цаашдын зорилго аль болох олон Монгол залуучуудыг ажлын байртай болгох хоёрдугаарт ижил юм хийж байгаа хүмүүсийнхээ түрүүнд алхах.

Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагважав





ШИНЭ МЭДЭЭ

ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:3162 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:21УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:11ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:35БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:27БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:26МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:18158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:07СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:58САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:51ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 13:24УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 13:22ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:20ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 13:17УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 13:11ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 13:09240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 13:05“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 13:02“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 12:59БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 12:56“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:53ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 12:51306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 12:46АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ..2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
 Facebook Twitter Youtube