ХАРИУЦЛАГАА ГЭЭСЭН МОНГОЛЧУУД


Бат-Осор
1-р сарын 10
4 цаг 08 минут

Сошиалаар ажлаа хийдэг солиорсон энэ нийгэм хаашаа алхаад байна вэ??? 

Цагдаагийн байгууллага Эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг яагаад ил цагаан зарлаж болохгүй байна вэ цагдаагийн ерөнхий газрын даргаа??? 

Хөөрхий жирэмсэн ээж дөрөвхөн настай охиноо хамгаалах гэж яаж их тарчилсан бол. Хүний амь нас гэдэг статистик тоо баримт болчихсон юм гэж үү хуульзүй дотоод хэргийн сайдаа???

Хуулиа хэнийг ч ялгалгүй ижил тэгш үйлчлүүлж хулгайч алуурчиддаа нийгмээсээ салгахгүй бас хариуцлага тооцохгүй юм уу ерөнхий сайдаа???

БАРИМТ 1

Малайзад хэрцгийгээр амь насаа алдсан охиныхоо төлөө амьдаараа хатаж яваа Шаарийбууд монголын төр хэтэрхий хатуу хандсаар өнөөг хүрсэн. Уг нь бол Малайзын тал хохирогчдын ар гэрт нөхөн олговор гээд доллар олгосон гэдэг. Гэтэл өнөөх мөнгийг нь харин тухайн үеийн сайд нар болон дипломатууд хуваагаад хүртчихсэн гэдэг бодитой мэдээлэл бий. Энэ хэргийг хэрхэн шийдэгдэх нь уг нь бол монгол улсад маш их чухал хамаатай. Монгол хүний үнэ цэнэ өсөж монгол улс хүнээ боддог, хүнийхээ төлөө гэсэн нийгмийг бодитойгоор нь бий болгож байна гэж дэлхий харна. Гэхдээ энэ бол тэдэнд хамаагүй. 

БАРИМТ 2

Эрэлийн гэх Б. Эрдэнэбатын эхнэр болоод хүүхдүүдийнх нь хуулийн дээр гишгэлсэн хууль бус үйлдлийг сэтгүүлч Будрагчаа гаргаж ил болгосон. Гэхдээ түүний ил болгосон энэ асуудалд холбогдож авлига авсан байх үндэслэлтэй шүүх эмнэлгийн эмч болоод удирдах албан тушаалтнууд мөрдөн байцаах албаныхан өнөөдөр ч ямар нэгэн хариуцлага хүлээсэнгүй. Тэдний хувьд харин ч тушаал ахисан. 

Баримтуудыг энэ мэтээр дурдсаар байвал дуусахгүй.  Монгол төрд байгаа оноогүй томилгоо халаа сэлгээ хийсээр албан тушаалд томилогдсон нь өөрийгөө хаан мэт сэтгэж аягласаар байтал төрийн дархлаа улам бүр суларсаар байна. Монгол улсад болж байгаа ганцхан салбар л байна. Бусад нь бүгд гээгдээд бараг орхигдсон. Салбар бүрт сахилга бат алдагдсаар өнөөдөр төрд итгэх түмний итгэл  адгийн цэгтээ бараг л хүрчихлээ. Тиймээ сэтгэцийн өвчтэй хүнийг эрүүл гээд нийгэмд гаргаад тавьсан эмнэлгийн ажилтан тангараг өргөсөн эмч араатанг зүгээр л ахиад хүний амь хохироох боломжийг нь олгочихжээ. Хэн гэдэг ямар эмчийн дүгнэлтээр  хэзээ ч үл эдгэх Шизофрени өвчтэй хүнийг нийгэмшүүлэхээр нийтийн дунд оруулсан бэ гэдгийг л шалгаад нягтлаад өгөөч. Мөнгөтэй л болж байвал гэсэн энэ анархикапитлизмийн чинь уршиг балгийг хэдэн хүний амиар нийтээрээ нийгмээрээ төлөх ёстой вэ? Үүнд хэн хариулт өгөх вэ?

Эцэст нь энэ нийгмийн идээ бээр болсон бүхнийг ил болгоод буцсан гурван амьны өмнө сөгдөж мэхийе. Хариуцлага гэдгийг мартчихсан алдсан хариуцлагаас нь болоод цаана нь хичнээн аймаар харгислал  болохыг сэхээрэх сэрэх цаг болжээ "МОНГОЛЧУУДАА"



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

public.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 00000000, Мэйл: publicmn@gmail.com