ТӨР ИХ БАТ - ЁС ИХ ХҮНД


Бат-Осор
1-р сарын 10
3 цаг 12 минут

САНГИЙН САЙДЫН ХАРИУЛТ

Нийслэлийн татварын газрын дарга болоод дүүргүүдийн татварын хэлтсийн дарга нар Дубайд зугаалж яваа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд ил болсон мэдээлэлд тайлбар хийсэн хамгийн эхний хүн бол сангийн сайд Б. Жавхлан. Түүний хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсан тухайн мэдээллийг үгүйсгээгүй, гэхдээ энэ талаархи мэдээлэл одоогоор тодорхой бус байна. Нийслэлийн татварын хэлтсийн дарга нь дүүргүүдийн татварын хэлтсийн даргатайгаа Дубайд зугаалж яваа гэдгээс өөр тоймтой мэдээллийг өгсөнгүй. 

Товчхондоо бол Б. Жавхлан сайд өнөөх ардын элч киноны тайжтаны хэлсэндээ ижил үгээр хариулав. Үүнийг магадлая. Тайван амгалан бай гээд хэвлэлийнхийг аргадсан. Унтаад босоод ирсэн харин Энхбаярыг баривчилсан байна билээ гэж Хуульзүй дотоод хэргийн сайд Ц. Нямдорж шиг бөөрөнхий хариулт.  Энгийнээр тайлбарлах юм бол сангийн сайд өөрөөсөө асуудлыг түлхсэн.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАРИУЛТ 

Харин татварын ерөнхий газрын дарга Б. Цогтнарангийн хувьд уг нь би зөвшөөрөл өгөөгүй л дээ тэгсэн харин нөхдүүд том толгойлоод явчихсан байх юм. Хэзээ ирэхийг нь хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хуулиараа бол тухайн хүмүүс одоогоор ажил шалтгаангүй тасалсан гэдэг байдлаар сахилгын шийтгэл хүлээж таарна. Уг нь бол татварын ерөнхий газар гэдэг байгууллага чинь босоо тогтолцоотой засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг юм шүү дээ гэсэн байдлаар гуйвсан хариултыг хэвлэлийнхэнд өгөөд ерөнхий сайдын өрөөг зүглэсэн. 

ЕРӨНХИЙ САЙД ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГАД ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР 

Г. Занданшатарын хувьд цэгцлэх -300 хоногоо эхлүүлчихээд түүнийгээ олон нийтэд танилцуулж яваа. Татварын ерөнхий газрын даргыг дуудаж байгаад наад байгууллагаа цэгцэл. Хуулиас давсан дүрэм журам гаргадаг хуулийг дунд шатанд хэрэгжилтийг нь гацааж, засгийн газрын бодлогын хүчийг сулруулж байгаа нөхөдтэй хариуцлага тооц ажлаас нь чөлөөл гэдэг үүрэг даалгавар өгчихөв.

Уулзалтын үеээр татварын ерөнхий газрын дарга Б. Цогтнаран ерөнхий сайдад хувийн хөрөнгөөрөө ч тэд аялаагүй хувьсгалын хөрөнгөөр ч аялаагүй гэдэг үгийг хэлчихнэ билээ. Агуулга нь их сонин өгүүлбэрийн хувьд татварын ерөнхий газар ямар ч урамшуулал олгоогүй байхад тэд аялахаар явсан гэдэг асуудлыг хөндсөн гээд ойлгочихож болно.  Ёстой ойлгомжгүй тайлбар гэхдээ өнөө аялаад байгаа төрийн албан хаагчдын мөнгө нь хаанаас хэнээс гарчихав гэдгийг цаагуураа ховлосон гээд хэлчихэж болно. 

ТӨРӨӨС БАС ХУВИАС ГАРААГҮЙ АЯЛАЛЫН МӨНГИЙГ ХЭН ТЭДЭНД ӨГӨВ

С. ОРХОН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ҮЙЛЧЛЭХ ГАЗРЫН  даргын тайлбар эргэлзээг нэг талдаа гаргаад өгөх нь тэр. Товхондоо бол татварын ерөнхий газрын даргынхаа үгнээс зөрсөн хурган дарга нарыг хотын дарга ивгээлдээ аваад нийслэлийн засаг даргын тамгын газраас санхүүжүүлээд Дубайд аялаад амраад ирэх эрхийн бичгээр шагнажээ. Хотын дарга  Х. Нямбаатар нийслэлийн татварыг давуулан биелүүлж нийслэлийн орлогыг тав дахин нэмэгдүүлсний шан гээд явуулсан болж таарав. 

ҮЙЛ ЯВДАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Хотынхоо иргэдийг загнаж байгаад л боржур сольчихдог. Хотынхоо иргэдийг загнаж байгаад л нийслэл том такси баазтай болно гэж хувийн хэвшлийн ажлыг булаадаг хотын дарга минь сүүлийн үед тунчиг сайхан ааштай газар хэлтсийнхээ удирдах түвшний алба хаагчдаа гадагшаа зугаалах мөнгийг нь цохоод сууж байгаа билээ. Энэ мэдээллийг гэхдээ өнөөх "МCS" гэх гурван үсэгтэй компани тарааж нийслэлийн татварын хэлтэс болоод дүүргүүдийн татварын хэлтсийн дарга нараар сор залчихлаа гэж манай хотын дарга тун удахгүй лайвдаж таарах биз.  

Маш энгийнээр тайлбарлах юм бол хотын даргын албан тушаалыг минь авах хампаанит ажиллагаа явж байна ч гэж мугуйдлах биз.  Ерөнхий сайдтайгаа энэ зэрэгцээд энэ мэт үйлдэл гаргаад байвал угаасаа хүссэн хүсээгүй нийслэлийн засаг даргаасаа буугаад зогсохгүй нийслэлийн намын хорооны даргаасаа буух нь цаг хугацааны л асуудал. Тэнгэрт хоёр нар байдаггүй шиг энэ улсад хоёр ерөнхий сайд байж болохгүй. Магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүн Г. Занданшатарын ойрын улстөрд Х. Нямбаатар байгаа ч холын улстөрд нь хоригт орсон байхыг үгүйсгэх аргагүй. 

Итгэж явсан дүү нар нь эгэм рүү дэлсчихсэн болохоор ардын намын ах нар ууртай байгаа нь нууц биш.  Үнэндээ бол хотын даргын сандал суудлаас илүүтэй холыг харж дэлхийн том гүрнүүд дахин геополитикийн хувиарлалтыг хийгээд эхэлсэн гэдгийг анзаармаар. 

Эцэст нь хэлэхэд дарга томилох тусам төрийн алба төрлийнх рүүгээ улам дөхөж, төрийн хүч улам бүр суларч түмний амьдрал улам бүр дордож байна.  Яриад байгаа сахилга бат хариуцлагаа яг одоо ажил хэрэг болгохгүй бол сэтгэцийн өвчтэй насаараа эмнэлэгт байх учиртай хүмүүс нь гудамжинд ил цагаан хүний амь нас бүрэлгээд энэ нийгэм улам л ёроол руугаа живч байна. Сэтгэцийн эмгэгтэй хүнийг нийгмээс тусгаарлаагүй төрийн албан хаагч хариуцлагын гадна яагаад үлдэнэ гэж ерөнхий сайдаа!!!



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

public.mn © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 00000000, Мэйл: publicmn@gmail.com