АРДЫН НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Д. АМАРБАЯСГАЛАНГИЙН ҮГЭНД ХИЙСЭН АНАЛИЗ  


Жаргалсайхан
9-р сарын 12
15 цаг 36 минут


https://amarbayasgalan.com/wp-content/uploads/2015/10/306073900_619139499618061_1140824754854606718_n.jpeg

      Маш товчхондоо Д. Амарбаясгалан өнөөх Санжийн Баярын хэлж байсан шиг таван төгөлдөршил гэдэг шиг зүйлийг мэдэгдэлдээ дурдчихсан гээд дүгнэгдэж байна. Хэрэв би ардын намын дарга болоод ерөнхий сайдын сэнтийд заларч чадах юм бол гээд өөрийнхөө хийх таван ажлыг тодорхойлчих шиг болсон.

  1. Төрийн данхайсан бүтцийг өөрчлөх, Үүнд: Яам агентлаг, Төрийн өмчит компаниудын тоог цөөлөх,
  2. Төрийн процессын инженерчлэл, Үүнд: Давхардсан хүндрэлтэй процессийг цэгцлэх
  3. Хууль тогтоомжийн тухай хууль, Үүнд: хуулиас давсан дүрэм журмуудыг хуульд шингээж авлига хүнд суртлыг багасгах
  4. Татварын багц хууль Үүнд: Косметик хагалгаа шиг өнгөцхөн хандах биш эд эрхтэнээр нь задалж ил болгоод томоохон реформ хийх
  5. Нийгмийн даатгалын тогтолцоо, Үүнд: Хувийн нэрийн данс нэвтрүүлэх, иргэдийн шаардлагыг тусгах

Түүний хувьд эрх мэдлийг сүүлийн 10н жил гартаа барьж байгаа ардын намын ерөнхий нарын бичгийн дарга байхдаа үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачлан гардан гүйцэтгэсэн тиймээс өнөөдрийн 126 гишүүнтэй таван намын төлөөлөлтэй парламент бий болсон гэх зэргээр нуршуу гэмээр зүйлийг өөрийнхөө мэдэгдэлд дурдсан. Парламентын засаглалыг  ил тод нээлттэй болгохоос гадна, улстөрийн намуудын шинэчлэлийг цаг үетэйгээ хөл нийлүүлэх хийх ёстой гэдгийг онцлоод эцэст нь “МОНГОЛ АРДЫН НАМ” ын даргын сунгаанд албан ёсоор өрсөлдөхөө зарласан нь мэдэгдлийн хамгийн гол хэсэг нь байсан.

            Намрын чуулганы таван зорилт бол парламент ёсыг бэхжүүлэх нь нийгэмд тулгамдсан хамгийн энэ тэргүүний үүрэг, эцэст нь би намын даргад нэр дэвшдээ гэсэн гурван хэсгээс Д. Амарбаясгалын мэдэгдэл бүрдсэн.

            Товчхондоо бол “ТӨРӨӨ ЦЭГЦЭЛЖ – ИРЭЭДҮЙГЭЭ АВРАЯ” гэсэн уриа үгтэй ард иргэдийн хамгийн хүсэмжит таван том өөрчлөлтийг өмнөө бамбай болгон Д. Амарбаясгалан өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг тодотголоо гээд ойлгож болно.

           

АА ГЭХДЭЭ...

Зүгээр ч нэг мэдэгдэл хийчихсэнгүй. Харин зүүгээ өөхөнд боож байгаад шиднэ гэдэг шиг Засгийн газраас өргөн барьсан зарим хуулиуд дээр ултөрийн бойкот хийгдэх болно шүү гэдгээ тунхагласан. Тухайлбал татварын багц хууль ус ихтэй хууль байна билээ тэгэхээр үүнийг засаж сайжруулахаас нааш их хурал хэлэлцэхгүй гээд Засгийн газрын тэргүүн Г. Занданшатарт хаягласан мэдэгдлүүд ч мэдэгдэл дотор явна билээ. Намын даргын сунгаанд татварын шинэчлэлийн багц хуулийг батлуулсан гээд хийсэн ажилтай харагдах гэсэн Г. Занданшатарын хийсэн шатрын нүүдлийг гацаанд оруулж байгаагаа зарласан. Төр өөрөө түмний зовлон болчихлоо гэдэг агуулгыг удаа дараа Д. Амарбаясгалан тодотгосон. Үүгээрээ тэр засаглалын хямрал монголд нүүрэлчихээд байна гэдгий далдуураа хийж алсуураа ирэх хамгийн том ахынхаа дайралтанд бэлэн гэдгээ зарлачихлаа. Магадгүй хамгийн том ахыгаа хаан болгохгүй, нэг хүнд бүх эрх мэдлийг атгуулахгүй, бид парламентын засаглалтай улс гээд өөрийнхөө үйлдлийг, үгээрээ өмөөрсөн гээд онцолж болно.

            Тэгэхээр Ерөнхийлөгч болон -Парламент хоорондын зөрчил дээд цэгтээ хүрчихлээ гээд энэ өнцгөөс харагдаж байна.

            Надад ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон гэж байгаад л намын даргынхаа тамгатай үлдэж ерөнхий сайдын сэнтийгээс буусан одоогийн намын дарга Л. Оюун-Эрдэнийн далд хүсэл нь өнөөдөр биелэв. Ардын намын даргад Д. Амарбаясгаланг л зүтгүүлэх нь зөв гэж 80н оныхноо сэнхрүүлж явсан тэр одоо л Д. Амарбаясгалан даргаа бүх талаас нь дэмжицгээе гэсэн лоозогнол хэлээд бүлэг хэсгээр нь хайрцаглах, мөнгөөр угжих албан тушаал амлах ажилдаа шуударч байна.

            Найзыг нь аваачаад 48н цаг саатуулсан цаад эзэн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гэж сошиалаар баахан сэвүүлж, нэр бүхий сэтгүүлчдээр сэвүүлж байгаа хүмүүс одоогоор тодорхой бус байгаа. Үнэндээ иймэрхүү хар цагаан технологийг хамгийн сайн хийдэг хүмүүс бол Л. Оюун-Эрдэнэ болоод түүний нойтон ах Херо Баатар нар. 80-н оныхон нүүдлээ хийгээд нэр дэвшигчээ дундаасаа тодруулаад ардын намын даргын суудлын алалцаанд итгэл төгс урагшиллаа. Харин их хуралд өргөн барьсан хуулиа бойкотлуулахаар болсон засгийн газрын тэргүүний хувьд намын даргын сунгаанд барих юмгүй л урагшлах нь дээ.

            Нэг хүний бус нийт олны нам гэдэг зүйлийг хэлсэн Д. Амарбаясгалангийн хэлснээр бол ерөнхийлөгч эрх мэдлийг төвлөрүүлж байгаа нь зовлонгийн эх үндэс болсон. Харин тэр өөрөө парламентынхаа талд зогсож байгаа дүрээр Монгол ардын намын даргын сунгаа эхэллээ. Морьд эргэлээ Монгол ардын намын даргын сунгаа ч эхэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

public.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 00000000, Мэйл: publicmn@gmail.com