Д. АМАРБАЯСГАЛАН ИХ ХУРЛЫН ДАРГЫН СУУДЛАА НАМЫН ДАРГЫН СУУДЛААР СОЛИХОО ИЛ ТОД МЭДЭГДЛЭЭ
Дашзэвгийн Амарбаясгалан улсын их хурлын даргын суудлаасаа уйдаад ардын намын даргын суудалд заларч цаашлаад ерөнхий сайдаар ажиллах амбицтай гэдгээ өнөөдөр хэвлэлийнхнйи өмнө ил цагаан мэдэгдэж намрын улстөрийн хамгийн том мэдэгдлийг хийчихлээ. Ардын намын генсекээр ажиллаж байхдаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд тахим буулгасан М. Энхболдыг эхлээд хамгаалж байгаад эцэст нь 60н тэрбумын хэрэгт холбоотой байсан нь үнэн юм билээ гээд Л. Оюун-Эрдэнэд галын дэмжлэг үзүүлж хоршиж, бас ах нараасаа урваж болдгийг харуулж байсан. Монголын улстөрийн ууган хүчин ардын намын хаалгыг 80-н оны залуус зад татаад орж ирсэн гэж тоймчид тухайн үед шуугиж байлаа. Үнэндээ бол 60н оныхноос улстөрийн болон засаглалын эрх мэдлийг дал болон наян оныхон хүчээр булааж авч эрх мэдлийн олсноос зүүгдсэн цаг үе. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход АХ нараасаа урваж болдгийг, бас тэднийг айлгаж албан тушаал эрх мэдэлд хүрч болно гэсэн хүч бас зүрх 80-н оныхонд орсон гээд дүгнэчихэж болно.
Хэдхэн жилийн өмнө болсон энэ түүх дахин давтагдахаар устөрийн хүрээнд ширүүхэн зодоон тун удахгүй эхлэх нь ээ. Энэ удаа ардын намын 60 болон 70 оныхон, албан тушаал зохихгүй гэдэгээ үг үйлдлээрээ бататгасан 80н оныхноос намаа салгаж авахаар нэгэнт санаа зорилгоо нэгтгэжээ.
Харин нөгөө талд албан тушаал эрх мэдлийн амтыг нь мэдэрчихсэн, бас энэ удаагийн намын даргын сунгааг алдах юм бол бүтэн үеээрээ хойш суухаас өөр аргагүй нөхцөл байдал угтаж мэдэх 80н оныхон нэг талдаа гарчихаад ах нарынхаа өөдөөс сөрөн зогсож байна.
Намын даргын суудлаа алдвал бүх юмаа алдана гэж бодсон 80н оныхон хэсэг бүлгээрээ хэд гурваараа уулзсан гэдэг албан болон албан бус мэдээлэл яваад байгаа. Ардын намыг ялуулсан намын дарга нь засгаа толгойлох эрхтэй гэдэг дүрмийн заалтаа бариад л тэд урагшлах нь ээ. Гэхдээ өнөөх намын дарга нь эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашилаад улсын төсвийн 9,3 их наяд төгрөгийг үгүй хийчихсэн, ард түмэн түүнийг дэмжихгүй гэдгийг тэд тооцоогүй бололтой. Тооцсон ч байж мэднэ. Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Г. Занданшатарын эсрэг намын даргын сунгаанд сойх хамгийн боломжтой хүнээр Д. Амарбаясгалан гээд түүнийг өмнөө бамбай болгоод ардаас нь 80н оныхон жагслаа.
Гэхдээ аливаа асуудлыг ерөнхийлөгч болон ерөнхий сайдын зүгээс явж байгаа мэтээр нийгэмд хар бараан мэдээлэл цацагч нь хажууд нь байгаа экс ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ болон түүний ах Херо Баатар, Женко Баттулга нар гэдгийг Д. Амарбаясгалан гадарлаа ч үгүй яваа байж мэдэх. Л. Оюун-Эрдэнийн хувьд одоо алдах юм гэвэл улсын их хурлын гишүүний суудал. Харин Д. Амарбаясгалын хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Их хурлын дарга гэсэн маш өндөр сэнтийгээ намын даргын сунгаанд дэнчин тавьж ALL IN хийлээ. Тэртээ 2016 оноос хойш хөл толгойгоо олохгүй явсаар 2024 оны сонгуулийн дараа л учраа олж ЖАН нам бидэнд хэрэггүй юм байна гэдгийг ойлгож яваа Ардчилсан намын 2016 оны түүхийг ардын намынхан давтахаар бүлэг фракцуудад хуваагдаад хэн нь хэнийгээ улстөрийн тавцнаас арчих вэ гэдэг зодооноо намрын чуулганы өмнө эхлүүллээ. Үйл явдал хэрхэн өрнөж улстөрийн тулаанд хэн ялах нь удахгүй тодорхой болно. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд төрийн болон тусгаар тогтнолын ордны зодоон нь гудамжинд гараад түмний зодоон болох вий гэдгээс эмээж байна. Маргалдагч талууд үүнийг тунгаана биз ээ

Монголын улс төр халуун, МАН доторх “гал тогоо” бужигнаж байна
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар дэд дарга, бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэлээ
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ10 сар 20. 11:32
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ТОГТООЛД ХОРИГ ТАВИЛАА10 сар 20. 11:28
Их хурлын даргыг нэрээ цэвэрлэхийг МАН -ын гишүүд шаардлаа10 сар 7. 14:39
Засгийн газар гацаад байсан нүүрсийг биржээр арилжаалах болсон.10 сар 6. 13:27
АМЬ ТАВИХАД ОЙРХОН АРДЫН НАМ9 сар 27. 16:36
ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БАЙДЛААР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ БАТЛАГДАНА9 сар 15. 10:37
ЧАРЛИ КИРКИЙН АЛУУРЧИН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ НЭГЭН БАЙСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА9 сар 13. 22:46
УМАРД СОЛОНГОС "ДАВХАР ЗЭВСЭГЛЭЛ"-ИЙН БОДЛОГО ЗАРЛАЛАА9 сар 13. 12:45
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХАГАС КОКСООР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАА9 сар 13. 10:14
Д. АМАРБАЯСГАЛАН ИХ ХУРЛЫН ДАРГЫН СУУДЛАА НАМЫН ДАРГЫН СУУДЛААР СОЛИХОО ИЛ ТОД МЭДЭГДЛЭЭ9 сар 12. 13:49
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов9 сар 11. 10:04
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д гэрээгээр ажиллах Монгол ажилтан сонгон шалгаруулах2 сар 10. 11:07
ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2 сар 10. 11:02
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр өндөрлөлөө2 сар 10. 10:56
2024 ОНД БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖЭЭС БУЦААГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД2 сар 10. 10:52
Гамшгаас хамгаалах сургалт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт зохион байгууллаа2 сар 10. 10:49
МОНГОЛ ХҮНИЙ НИЙГМИЙН БАТАЛГАА, ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ АШГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА2 сар 10. 10:43
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-ын Илсан хотод болж байна2 сар 10. 10:35
Cтарт-ап улсын уралдаан үргэлжилж байна2 сар 10. 10:18
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй2024, 12 сар 10. 18:21
Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа2024, 12 сар 10. 18:18
Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна2024, 12 сар 10. 18:12
УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ2024, 12 сар 10. 18:07
Шахмал түлшний карт ашигладаг иргэд өвлийн бэлтгэлээ хангаж картаа шалгаж бэлдэх хэрэгтэй2024, 12 сар 10. 18:03
Сэтгэгдэл бичих