Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Г.Гангамөрөн гэх нэр цахим орчинд үе үесхэн дурдагдаад өнгөрөх нь бий. Урьд нь УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байгаад энэ албанд ирсэн, бас Баянгол дүүргээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Ажил албаны хувьд амжилттай яваа нэгэн гэж харагддаг. Харин тэр энэ хариуцлага итгэлийг хэр дааж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ингэж хэлэх шалтгаан бий.
Түүний удирддаг Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн төв Аудитын газрын шалгалтад таагүй үнэлэлт авсан тухай яригдаж байсан нь саяхан. Тодруулбал, Нийслэлийн ЖДҮ-ийн газар төсвийн 455 сая төгрөгийг үр ашиггүй зүйлд зарцуулсныг Адуитынхан шалгасан дүн мэдээ хэвлэл мэдээллээр гарч байв. Ийм хэмжээний хөрөнгөөр улс оронд тустай юу хийж болохыг төсөөлбөл чамгүй боломж бололцоо харагдах нь тодорхой.
Үр ашиггүй зарцуулсан, үрэн таран хийсэн хөрөнгө их бага гэхээсээ илүүтэй тухайн төсөв захиран зарцуулагчийн хариуцлага, шударга байдлын хэр хэмжээний илэрхийлэл болон харагддаг гэдгийг тодотгох нь зүй байх.
Харин энэ удаад Г.Гангамөрөн даргын албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал олгосон байж болзошгүй нэгэн баримтын талаар дурдъя.
Өгүүлбэл,Өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сард “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар”-ын аяныг өрнүүлжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран ажиллажээ. Ийм боломжийг тэрээр өөрийн 100 хувь эзэмшдэг “Би Эм Эн Би” ХХК-иараа дамжуулан Соёлын яамнаас чамгүй хөрөнгө мөнгийг хүртжээ. Энэ нь уг чанартаа эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашигласан байж болзошгүй үйлдэл юм.
Г.Гангамөрөн нь 2012 оны 10 дугаар сард “реклам зар сурталчилгаа хийх, дуу, дүрс бичлэг хийх, уран сайхны болон баримтат кино хийх, хэвлэлийн эх бэлтгэх, бизнесийн зөвлөгөө өгөх” гэсэн үйл ажиллагааны чиглэл бүхий “Би Эм Эн Би” ХХК-ийг байгуулсан бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Би Эм Эн Би” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.
Илүү дутуу тайлбар тодотгол хийлгүйгээр энэ талаарх баримтуудыг хүргэе.
Баримт 1: “Соёлын бүтээлч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг санхүүжилтийн урьдчилгаа нэрийдлээр 2021 оны 11 дүгээр сарын 09-нд Соёлын яамнаас 36 сая төгрөгийг гаргуулан авчээ.
Баримт 2: 2021 оны 11 дүгээр сарын 18-нд “Соёлын бүтээлч сарын аяны реклам шторк, контент, зөвлөлдөх уулзалтын бичлэг хийх гэрээний урьдчилгаа” гэсэн 13 сая 720 мянган төгрөгийг авсан бол мөн оны 12 дугаар сарын 06-ний өдөр үлдэгдэл 5 сая 880 мянган төгрөгийг авчээ.
Баримт 3: 2021 оны 11 сарын 09-ний өдөр “Соёлын сайдын А/200 тоот тушаалын дагуу анхан шатны 18 цагийн зайн сургалтын видео контент хийх гэрээний урьдчилгаа гэх агуулгаар 12 сая 600 мянган төгрөгийг авсан бол 12 сарын 18-нд үлдэгдэл мөнгө болох 5 сая 400 мянган төгрөгийг гаргуулан авсан байна.
Энд дурдаж буй бүхэн үнэнч шударгын тангараг өргөсөн төрийн албан хаагчийн ёс зүй, шударга ёсонд хэрхэн нийцэж байгааг уншигчид өөр өөрсдийнхөөрөө тунгаах биз ээ.
Харин сануулахад, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай “цагаан дээр хараар тодоос тод бичсэн хууль Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилдэг.
Г.Хан
АТГ: 166 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянагдаж байна
Баянзүрх дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлууд хийж байна
Голын голдирол руу түрж барьсан барилгыг албадан буулгана
ШАР УСНЫ ҮЕР ГЭЖ ЮУ ВЭ?
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАНД ЦААЗЫН ЯЛ ОНООХЫГ ПРОКУРОРЫН ЗҮГЭЭС ШААРДАЖ БАЙНА1 сар 14. 20:23
"БОДЬ" -ИЙН БАЯСГАЛАНГИЙН БОГ БОЛОН БОД ХОЁР1 сар 14. 19:30
ХАРИУЦЛАГАА ГЭЭСЭН МОНГОЛЧУУД1 сар 10. 4:08
ТӨР ИХ БАТ - ЁС ИХ ХҮНД1 сар 10. 3:12
Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Б. Заяабал, Д. Үүрийн туяа нар өргөн барилаа.2025, 12 сар 31. 23:55
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ЛИЦЕНЗИЙН ТООЛЛОГЫН ХҮРЭЭНД УЛС ТӨРЧДИЙН ХАМААРЛЫГ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ САНУУЛЛАА2025, 12 сар 25. 15:49
Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа2025, 12 сар 25. 15:45
“Монголын ипотекийн Корпораци ОССК” 2025 оны онцлох 10 үйл явдал2025, 12 сар 25. 15:39
МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИЙН ЗАХИРАЛ Б. ГАНТУЛГА, АЗИЙН ХОЁРДОГЧ МОРГЕЙЖИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР СОНГОГДЛОО2025, 12 сар 4. 12:29
Засгийн газар төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ2025, 12 сар 3. 9:44
МАН ХУРАЛДСАН ТӨСВӨӨ НЭЭЛТТЭЙ ЗАРЛА2025, 11 сар 22. 19:50
Хуульч С. Нарангэрэл Чингис хаан одонт болж чингис хаан одонгоор шагнагдана2025, 11 сар 20. 11:52
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР МАН-ЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС НЭРЭЭ ТАТЛАА2025, 11 сар 11. 17:40
Монголын улс төр халуун, МАН доторх “гал тогоо” бужигнаж байна2025, 10 сар 30. 23:19
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ2025, 10 сар 30. 23:12
МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар дэд дарга, бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэлээ2025, 10 сар 30. 22:42
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ2025, 10 сар 30. 22:18
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ2025, 10 сар 30. 22:16
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ2025, 10 сар 20. 11:32
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ТОГТООЛД ХОРИГ ТАВИЛАА2025, 10 сар 20. 11:28
Их хурлын даргыг нэрээ цэвэрлэхийг МАН -ын гишүүд шаардлаа2025, 10 сар 7. 14:39
Засгийн газар гацаад байсан нүүрсийг биржээр арилжаалах болсон.2025, 10 сар 6. 13:27
АМЬ ТАВИХАД ОЙРХОН АРДЫН НАМ2025, 9 сар 27. 16:36
ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БАЙДЛААР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ БАТЛАГДАНА2025, 9 сар 15. 10:37
ЧАРЛИ КИРКИЙН АЛУУРЧИН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ НЭГЭН БАЙСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА2025, 9 сар 13. 22:46
УМАРД СОЛОНГОС "ДАВХАР ЗЭВСЭГЛЭЛ"-ИЙН БОДЛОГО ЗАРЛАЛАА2025, 9 сар 13. 12:45
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХАГАС КОКСООР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАА2025, 9 сар 13. 10:14
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов2025, 9 сар 11. 10:04
Сэтгэгдэл бичих