Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ эхэллээ



3-р сарын 11
16 цаг 50 минут

Нийслэлийн Хот тохижилтын газар нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв магистрал болох 181,3 км автозамын цэвэрлэгээг хариуцдаг. Хариуцсан хүрээндээ буюу Нийслэл хүрээ, Чингис, Энхтайваны өргөн чөлөөний дагуух нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал болон хөшөө дурсгалыг өнөөдрөөс угааж цэвэрлэж эхэлжээ. Гуравдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хот тохижилтын 800 гаруй ажилтнууд өргөн хүрээний цэвэрлэгээг хийх юм. 

Өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр хотын дарга гудамж, талбайг цэвэрлэх, угаах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу Хот тохижилтын газрын ажилтан, ажилчид ийн шуурхай ажиллаж байна. Дүүргүүд ч мөн их цэвэрлэгээнд нэгдэж, гудамж талбай, нийтийн эзэмшлийн хайс, хашлага, сандал болоод хөшөө дурсгалыг угааж цэвэрлэх ажилд нэгдэх юм хэмээн Нийслэлийн сургалт судалгаа олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

public.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 00000000, Мэйл: publicmn@gmail.com