
СТА, жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө “Этгээд” УСК-оо нээсэнд баяр хүргэе. Киноны зураг авалт хэр удаан үргэлжлэв?
-Юуны түрүүнд “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд бие дааж продюсерлосон анхны уран бүтээл. Киноныхоо гол дүрд тоглосон, анх Мөрөөдлийн театрыг байгуулж байсан шиг бүх зүйл шинэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Найруулагч, зурагчнаар Баатар ажилласан. Хөрөнгө оруулалт, продюсерийг Мандах гэдэг найз маань хариуцсан. Бид гурвын хамтын уран бүтээл. Зураг авалтыг өнгөрсөн арваннэгээс нэгдүгээр сар хүртэл хийсэн. Цас орохыг хүлээж байгаад нэгдүгээр сард үлдсэн цөөн зургаа аваад кино бэлэн болсон.
-Киноны төлөвлөгөөт ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-Өнгөрсөн тав, зургадугаар сараас хоёр гурван уран бүтээл хийе гэж төлөвлөж байсан. “Этгээд” УСК-ны зохиолтой давхар, тайчдаг бүсгүйн тухай киноны ажилд орох гэж байсан юм. Тэр кино түр хугацаанд хойшлогдоод “Этгээд” УСК-ныхоо ажилд орсон.
-Тайчдаг эмэгтэйн тухай кино хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?
-Ирэх дөрөвдүгээр сараас тайчдаг эмэгтэйн тухай кинондоо ажиллана. Гол дүрд нь манай гэр бүлийн хүн Э.Намуунаа тоглоно. Өнгөрсөн долдугаар сараас хойш шон дээр бүжгийн бэлтгэлээ базааж байгаа, гол нь орлон тоглогчгүй. Тэр киног маань үзэгчид их хүлээж байх шиг байна.
-“Этгээд” УСК юу үзүүлэхийг, хэлэхийг зорьсон юм бол...
-Кино урлагийг бүх урлагийн нийлбэр гэдэг шүү дээ. Кино сонирхдог, судалдаг хүмүүс илүү сайн мэдээд байх шиг, уран бүтээлч хүний хувьд чанартай л юм хийчих юмсан гэсэн бодлоор өнгө, гэрэл тавилт, зураг, найруулга, дуу, жүжигчний тоглолт гээд бүгдийг нийлмэл байлгахыг зорьсон. Хүмүүс үзээд “Кайф” аваасай, шинэлэг юм үзүүлье гэж хичээсэн. Мөн энэ уран бүтээлээ олон улсын кино наадамд сойх гэж байгаа.
-Гурван гол дүрээр үзэгчдийг уйдаахгүй, сайхан уран бүтээл болжээ гэсэн үзэгчдийн сэтгэгдэл олон харагдсан. Энэ тухай?
-Хөгжим ч сонсож, уран зураг ч харж бүх юмны нийлбэр болохоор хүмүүс уйдахгүй байгаа юм. Хэрвээ дуу нь ямар сонин юм бэ гээд нэг бодчихвол онцгүй шүү дээ (инээв). Яасан хурдан дуусчихав аа гэж олон хүнээс сонсож байгаа.
-Мөрөөдлийн театрт ажиллаж байгаа юу?
-Театртаа ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил тайзны уран бүтээлүүд зогслоо.
-Тайзаа санаж байна уу? -Маш их санаж байна (инээв). Киноныхоо нээлтээр тайз дээр гартал чичрээд байсан.
-“Бүтэн амьдрал” ОАК-ны Зоригоогийн дүрээр үзэгчдийг уурлуулж, уйлуулж, үзэн ядуулсан. Тэр дүрийг бүтээхийн тулд удаан хугацаанд судалгаа хийсэн үү, нэг биш олон ангит кино шүү дээ?
-Тэгэлгүй яахав, олон ангит кино гэдэг бол жүжигчин хүнээс сэтгэл зүй, судалгаа, ур чадвар их шаарддаг. Яагаад гэвэл нэгдүгээр ангиас эхлээд 21 дүгээр анги дуустал тэр дүрээрээ амьдарна. Эрхэмбаяр биш Зоригоогоор олон сар амьдарсан. “Бүтэн амьдрал” ОАК маань ард түмэнд хүргэх гэсэн санаагаараа ч, ашиг орлогоороо ч, сенсациараа ч тэр олон ангит кинонууд дундаа хит болж чадсан. Ер нь би оногдсон дүрдээ амьдрахыг хичээдэг.
-Оногдсон дүрээр амьдрахад юу чухал вэ?
-Судалгаа хамгийн чухал, найруулагч Батсайхан ах маань “Жүжигчин хүн гэдэг өнгөрсөн амьдралынхаа дурсамжийг сайн хадгалдаг” гэж хэлж байсан. Хадгалаад тогтоож авсан хүн сайн уран бүтээл гаргадаг юм болов уу гэж боддог. Жишээлбэл, би аав нь өнгөрч байгаа дүрд тогловол хэрвээ Эрхэмээ байсан бол яах вэ, аавыгаа өнгөрч байгаа дурсамжийг дотроо бодож, мэдэрч тогтоож үлдэнэ. Уран бүтээлчид нас ахих тусам сайн уран бүтээл гаргадгийн учир тэр байх. Мэдэрч, тогтоосон дурсамжуудаа онолтойгоо холбоод сайн уран бүтээл гардаг. Бүх л дүрд эд эсээ шатааж, судалгаа хийж л тоглоно доо.
-Таны мөрөөдлийн дүр ямар дүр вэ?
-Яг үнэндээ надад энэ дүр дээр л тоглочих юмсан гэдэг мөрөөдөл байдаггүй. Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог. Тэгээд л түүн дээрээ сайн ажиллахыг хичээнэ.
-Гэр бүлийнхээ хүнтэйгээ кино хийх гэж байгаа гэсэн. Гэр бүл гэдэг утгаараа догдолж байна уу, та?
-Мэдээж догдлолгүй яахав. Гэхдээ ажил, амьдрал хоёрыг ялгаад сурчихсан даа. Шинэ уран бүтээл дээр найруулагчаар ажиллана, дүр бүтээхгүй.
-Таны багш “Жүжигчин хүн зорилго тоглодог юм” гэж хэлдэг байсан гэж уншсан. Ер нь таны амьдралын зорилго юу юм бэ?
-Туйлын бөгөөд үндсэн зорилго бол эрүүл энх, амар тайван, аз жаргалтай амьдрах. Зорилго гэдэг үгэнд хүрэхийн төлөөх бодлууд маань л сайн сайхан руу хөтлөдөг байх. Жишээлбэл, би үргэлж хүний итгэлийг алдахгүй илүү хичээх юмсан гэж бодож явдаг. Хэн нэгэн магтахад, шүүмжлэхэд хүлээж авч илүү их хичээх хэрэгтэй.
-Таныхаар Монголын урлагийн салбарын хөгжил ямар түвшинд явж байна?
-Камертай болгон кино хийж, бараг хүн бүр кино найруулж байна. Нэг талаараа зөв л гэж боддог, хийгээд л, үзээд л байх хэрэгтэй. Тэгж байж үзэгчид ч, уран бүтээлчид ч хөгжинө. Өрсөлдөгчгүй бол хөгжихгүй шүү дээ. Гадны кино наадмуудаас яагаад монгол кино шагналыг нь аваад байгаа юм. Монголчууд мөнгө өгч лав аваагүй байх, тэгэхээр гадныхан үзэж байна, хөгжиж байна.
А.ГАНТУЯА
МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Ерөнхийлөгчийн ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган эхэллээ
Монголын анхны 7D тавилт бүхий "ТӨР ҮР ХОЁР МИНЬ МӨНХ ОРШИГ " аялгуут жүжгийг эх орончдын өдөрт зориулан тоглох гэж байна
Хятадад сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байна
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР МАН-ЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС НЭРЭЭ ТАТЛАА11 сар 11. 17:40
Баянзүрх дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлууд хийж байна11 сар 8. 12:42
Монголын улс төр халуун, МАН доторх “гал тогоо” бужигнаж байна10 сар 30. 23:19
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ10 сар 30. 23:12
МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар дэд дарга, бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэлээ10 сар 30. 22:42
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ10 сар 30. 22:18
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ10 сар 30. 22:16
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ10 сар 20. 11:32
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ТОГТООЛД ХОРИГ ТАВИЛАА10 сар 20. 11:28
Их хурлын даргыг нэрээ цэвэрлэхийг МАН -ын гишүүд шаардлаа10 сар 7. 14:39
Засгийн газар гацаад байсан нүүрсийг биржээр арилжаалах болсон.10 сар 6. 13:27
АМЬ ТАВИХАД ОЙРХОН АРДЫН НАМ9 сар 27. 16:36
ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ БАЙДЛААР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ БАТЛАГДАНА9 сар 15. 10:37
ЧАРЛИ КИРКИЙН АЛУУРЧИН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ НЭГЭН БАЙСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА9 сар 13. 22:46
УМАРД СОЛОНГОС "ДАВХАР ЗЭВСЭГЛЭЛ"-ИЙН БОДЛОГО ЗАРЛАЛАА9 сар 13. 12:45
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ХАГАС КОКСООР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАА9 сар 13. 10:14
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов9 сар 11. 10:04
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д гэрээгээр ажиллах Монгол ажилтан сонгон шалгаруулах2 сар 10. 11:07
ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2 сар 10. 11:02
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр өндөрлөлөө2 сар 10. 10:56
2024 ОНД БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖЭЭС БУЦААГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД2 сар 10. 10:52
Гамшгаас хамгаалах сургалт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт зохион байгууллаа2 сар 10. 10:49
МОНГОЛ ХҮНИЙ НИЙГМИЙН БАТАЛГАА, ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ АШГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА2 сар 10. 10:43
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсний 20-н жилийн ойн баяр БНСУ-ын Илсан хотод болж байна2 сар 10. 10:35
Cтарт-ап улсын уралдаан үргэлжилж байна2 сар 10. 10:18
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй2024, 12 сар 10. 18:21
Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа2024, 12 сар 10. 18:18
Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна2024, 12 сар 10. 18:12
УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ2024, 12 сар 10. 18:07
Сэтгэгдэл бичих