Энэ мэдээ хуучирсан буюу 2026-08-10 нд нийтлэгдсэн байна.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна

8/ 10/ 2026    20 цаг 52 минут

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг хааж, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын хэлсэн үгийг хүргэж байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа амжилттай хэлэлцэж дууслаа.

    Түлшний хомсдолгүй өвөлжих нөхцөл боломжоор хангах зохицуулалтыг оновчтой хийх шаардлагатай

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны халаалтын улиралд авч хэрэгжүүлэх ажлын мэдээллийг сонслоо.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Хагас коксжсон нүүрсний худалдан авалтад тавих хяналтыг тогтмол хийх, шахмал түлшний нөөцлөлт, түлш тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг тасалдалгүй харилцан уялдаатай зохион байгуулахад онцгой анхаарч, иргэд айл өрхийг чирэгдэлгүй, түлшний хомсдолгүй өвөлжих нөхцөл боломжийг сайтар хангах чиглэлээр зохицуулалтыг тухай бүр оновчтой хийх шаардлагатай. Мөн шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжсэн айл өрхийн хийн зуухны ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, аливаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдэд өгөх зааварчилгааг цаг тухай бүрд нь хийх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу тооцоо судалгаатай, системтэй, зохион байгуулалттайгаар эрчимжүүлж ажиллахыг чиглэл болгож байна.

    Бодлого шийдвэр гарах болсон шалтгаан нөхцөл, ач холбогдлын талаарх мэдээллийг дутуу дулимаг өгч болохгүй

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд хэд хэдэн зарчмын асуудал хэлэлцэн, иргэдийн эрх ашгийг эрхэмлэн шийдвэрлэлээ.

Төр, захиргааны байгууллагуудаас гарч байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ, иргэддээ бид зөв ойлгуулах, бодлого шийдвэр гарах болсон шалтгаан нөхцөл, ач холбогдлын талаарх мэдээллийг дутуу дулимаг өгч болохгүй. Үүнээс үүдэж цаг үеийн чухал шаардлагатай ажлуудын хэрэгжилт удаашрах, иргэдийн бухимдал үүсэх, ажил цалгардах зэрэг шалтгаан нөхцөл бий болж байна.

Найр наадам, аялал зугаалгын улирал дуусч, өвлийн улирал хаалга тогшиж байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэл ажил, ус, дулаан хангамж, инженерийн байгууламж, иргэдийн ая тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч, холбогдох байгууллагууд хугацаат ажлаа хуваарийн дагуу гүйцэтгэхдээ нарийн хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна.

    КОП17-г зохион байгуулагч орон болсноор дэлхий нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах, бодлогыг зангидах     чухал үүрэг хүлээж байна

Удахгүй есдүгээр сарын 1 болж, 2026-2027 оны хичээлийн жил эхлэх гэж байна.  Үүнтэй холбогдуулан төрийн өмчийн болон хувийн хэвшлийн бүх шатны сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн жилийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, бэлэн байдлыг газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар, бүх шатны Засаг дарга нар, нийт сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, холбогдох бусад байгууллагуудад чиглэл болгож байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD)-ийн нэрийн дор, НҮБ-ын стандартаар, хоёр жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний арга хэмжээ энэ наймдугаар сарын 17-ноос 28-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

Монгол орны уур амьсгал, хуурай бүсийн онцлог нь цөлжилтөд нэн эмзэг эко системтэй нягт холбоотой тул энэхүү сорилтыг даван туулах чиглэлээр дэлхий нийттэй туршлага хуваалцах, хамтран шийдэл боловсруулах өргөн боломж бүрдэж байна.

Бид КОП17-г зохион байгуулагч орон болж, олон орны төлөөлөл, зочдыг хүлээн авснаар дараагийн хурал хүртэл дэлхий нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах, бодлогыг зангидах чухал үүрэг хүлээж байна. Энэ арга хэмжээнд нийслэлийнхэн бид онцгой үүрэг, хувь нэмэртэй оролцож байгаа учраас бүх шатанд хариуцлагатай хандахыг мөн уриалж байна.

    Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнд хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдийн эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгож байна

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч, нийслэлийн замын түгжрэл, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр байгууллагууд ажлаа эрчимжүүлж, замын бүтээн байгуулалтын ажлыг даруй шуурхайлан, иргэдийг бухимдалгүй, замын хөдөлгөөнд оролцоход анхаарч, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, төлөвлөж буй ажлуудаа иргэдэд сайн сурталчлан таниулж байхад анхаарах шаардлагатай байна.

Сүүлийн үед 2 дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдсэнээс үүдэн өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл, мотоцикль унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж, зам тээврийн осолд өртөж, өөрт болон бусдад эрүүл мэнд, эд материалын хохирол учруулах, бусдын хэвийн аюулгүй зорчих эрхэд нөлөөлөх, стресс бухимдалд оруулах нөхцөл байдал ихээр гарч байна. Нийслэлийн хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол 2024 онд 446 гэж бүртгэгдэж байсан бол 2025 онд 2792 болж 6 дахин, 2026 оны эхний 7 сарын байдлаар 1327  болж нэмэгдэж, улмаар хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт үйл явдал гарлаа. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд НИТХ-ын зүгээс эмгэнэл илэрхийлж байна.

Цаашид Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн зүгээс  гаргаж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалтыг зохион байгуулж, хязгаарлалтуудыг хийх, тээврийн хэрэгслийг түр саатуулах, хариуцлага тооцох үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэдийн эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгож байна.

Мөн эцэг эхчүүдийн зүгээс насанд хүрээгүй хүүхдэдээ энэ төрлийн тээврийн хэрэгсэл худалдан авч өгч, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг уриалж, таны үр хүүхдийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад Та бидний оролцоо чухал байгааг сануулж байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанд оролцсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн удирдлагын баг, Хурлын Ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын хамт олондоо болон харьяа газар, хэлтсийн төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье.

Та бидний өмнө хүлээсэн үүрэг, хийх ажил, өндөр хариуцлага байгааг дахин сануулж, ажлын өндөр амжилт хүсье. 

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан өндөрлөснийг мэдэгдье гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 9:05Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна10 сар 9. 16:12Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн10 сар 9. 14:35Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна10 сар 2. 14:14“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:212027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:3457 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
 Facebook Twitter Youtube