Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай тогтоолын төслийг өнөөдөр /2026.08.10/ дэмжлээ. Хуралдаанд, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат төслийг танилцуулсан юм.
“Сэлбэ дэд төв” төслийг Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 158 га талбайд 2024-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийт 113 блок, 8,575 өрхийн орон сууц барих бөгөөд иргэд оршин суугаа газраасаа 20 минутад өдөр тутмын хэрэгцээний болон нийгмийн, төрийн суурь үйлчилгээг авах боломжтой, инженерийн дэд бүтэц бүхий цогц хороолол байгуулах юм. Танилцуулгад дурдсанаар, 2026 оны долдугаар сарын байдлаар төслийн нийт гүйцэтгэл 36.35 хувьтай байна. Үүнээс ТЭЗҮ, зураг төслийн ажил 96 хувь, гүйцэтгэгч сонгон шалгаруулалт 83 хувь, газар чөлөөлөлт 95.5 хувь, инженерийн дэд бүтэц, эх үүсвэрийн ажил 24 хувь, орон сууцны барилга угсралтын ажил 19 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн төслийг хэрэгжүүлснээр 45 мянган иргэн орон сууцанд орж, 16 мянга орчим ажлын байр бий болохоор тооцжээ.
Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгчид төслийн санхүүжилт, орон сууцны борлуулалтын нөхцөл, үнэ, эдийн засгийн тусгай бүсийн татварын орчин болон бусад дэд төвүүдийн хөгжлийн бодлоготой уялдуулах асуудлаар асуулт тавьж, санал гаргав.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул төслийг агуулгын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, орон сууцны борлуулалтын нөхцөл, ипотекийн зээлийн хүртээмж болон эдийн засгийн тусгай бүсийн хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлэх эсэхийг тодрууллаа. Үүнд, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, орон сууцны борлуулалтын хэд хэдэн хувилбар, урьдчилгаа болон зээлийн нөхцөлийг судалж буйг хэллээ. Одоогоор борлуулалтын үнийг эцэслэн тогтоогүй байна гэв.
НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар, Сэлбэ дэд төвийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ нийслэлийн бусад дэд төвүүдийн хөгжлийг хэрхэн уялдуулах, орон сууцны үнийг зах зээлийн үнэтэй уялдуулахад анхаарах шаардлагатайг онцоллоо.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд зохицуулалт хийх бөгөөд Сэлбэ дэд төвийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх асуудлыг эхний ээлжинд оруулж ирж байгааг тайлбарлав.

Харин НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Сэлбэ дэд төв төслийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэхэд НИТХ, нийслэлийн байгууллагууд нэгдсэн байр суурьтай ажиллах шаардлагатайг хэллээ.
НИТХ-ийн төлөөлөгч Д.Отгонсүрэн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, инженерийн дэд бүтэц болон төрийн дэмжлэгт тулгуурлан эдийн засгийн идэвхжил, татварын орлогыг нэмэгдүүлэх боломжтойг онцлов. Мөн эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, цаашид тусгай хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатайг хэлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарах санал гаргалаа.
Ийнхүү “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар дэмжлээ.

Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн
Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна
Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 9:05
Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19
НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:21
2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25
Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:34
57 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59
Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15
Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59
У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13
"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01
“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22
НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.