
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны намрын мод тарих аян өнөөдөр /2026.09.27/ албан ёсоор эхэлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчид оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэлэхдээ, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжилтэй зэрэгцэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо.

Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Иргэн бүр хашаандаа, албан байгууллага бүр эзэмшил газартаа мод тарьж, нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд НҮБ-ын индэр дээрээс эх байгалиа хамгаалах, сэргээх үйлсэд монголчуудын оруулах хувь нэмрийг зарлаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш зургаа дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд мод тарих, ургуулах, арчлах чиглэлээр суурь нөхцөлийг бүрдүүлж, улсын хэмжээнд нийт 140 сая гаруй мод тарьсан бол нийслэлд 4.8 сая мод тарьж, ургуулжээ. Монгол Улсын нийт газар нутгийн 7 хүрэхгүй хувь нь ой. Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн хавар, намартаа мод тарих өдөртэй болсон билээ. Цаашид зөвхөн мод тарих бус, тарьсан модоо ургуулж, арчлан хамгаалах, үр дүнг нь хангах үйл явцыг тогтвортой үргэлжлүүлэх шаардлагатай” -г тэмдэглэлээ.

Энэ удаагийн мод тарих арга хэмжээг Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод тарих ажилд идэвхтэй оролцож, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.

Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн
Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна
Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 9:05
Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19
НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:21
2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25
Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:34
57 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59
Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15
Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59
У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13
"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01
“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22
НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.