НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ

9/ 14/ 2026    20 цаг 21 минут

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх, дотоод үнэт цаас гаргах, газар зохион байгуулалт болон нийслэлийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар дээрх асуудлын эхний хэлэлцүүлгийг хийж, төлөөлөгчид нийслэлийн санхүүгийн чадавх, хөрөнгө оруулалтын үр өгөөж, төслийн хэрэгжилт, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тооцох шаардлагатайг хэлж, холбогдох албаныхнаас тодруулга авлаа.

Гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэхэд эрсдэлийг нарийвчлан тооцохыг санал болгов

“Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгчид дахин санхүүжилтийн нөхцөл, хүүгийн зардал, санхүүгийн эрсдэлийг нарийвчлан тооцох шаардлагатайг онцоллоо. Төлөөлөгч Б.Дөлгөөн гадаад эдийн засгийн нөхцөл байдал, валют болон санхүүгийн орчны өөрчлөлтийг харгалзан дахин санхүүжилтийг ямар нөхцөл, хүүгийн түвшинд хийхээр тооцож байгааг тодруулсан бол төлөөлөгч Т.Батцогт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт, газар чөлөөлөлтөд зарцуулсан хөрөнгө оруулалтын үр дүн, төслийн хэрэгжилтийн явцын талаар асуулаа. Тэрбээр, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй байгаа шалтгаан, цаашдын санхүүжилт болон төслөөс бий болох орлогын тооцоог тодорхой болгосны үндсэн дээр дахин санхүүжилтийн асуудлыг авч үзэх шаардлагатай гэв.

Төлөөлөгч Б.Золтуяа бондын санхүүжилт, хүүгийн төлбөртэй холбоотой зардал болон цаашид үүсэх эрсдэлийг бүхэлд нь тооцох шаардлагатайг онцолсон бол төлөөлөгч С.Даваасүрэн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх болон Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлэв. Гэхдээ санхүүгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ, иргэдийн худалдан авах чадварт үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах талаар санал хэллээ.

Дотоод үнэт цаасаар Дулааны V цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн “Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай” асуудлыг хэлэлцлээ. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат хийв.

Танилцуулгаар Дулааны V цахилгаан станц төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Баянгол дүүргийн Дунд голын 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 26 га талбайд байгуулахаар тооцжээ. Тус станц ашиглалтад орсноор эрчим хүчний системийн тогтвортой байдлыг ханган, өсөн нэмэгдэж буй дулааны хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангахын зэрэгцээ Таваншар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошууны 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм.  Төлөөлөгч Б.Золтуяа төслийг ашиглалтад оруулах хугацаа, цаашид төсөв нэмэгдэх эрсдэл байгаа эсэх, үүсэх эрсдэлийг хэн, хэрхэн тооцож байгаа талаар тодруулж, төслийн нийт зардал, хэрэгжилтийн хугацааг бодитой тооцох шаардлагатайг анхааруулав.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн хэрэгцээтэй дэд бүтцийг тусгахыг санал болгов

“Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгчид нийтийн эзэмшлийн газар, явган болон дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудлыг хөндөв.  Төлөөлөгч Ж.Энхжаргалан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн газар, Богдхан уулын хамгаалалтын захиргааны харьяалалтай газартай холбоотой асуудлыг тодруулж, иргэдийн явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд газар ашиглалт, харьяаллын асуудлыг цэгцлэх шаардлагатай байна гэв. Холбогдох албаныхан нийслэлийн нутаг дэвсгэр дэх Богдхан уулын хамгаалалтын бүсийн харьяалалтай газарт дугуйн болон явган зам байгуулахад эрх зүйн болон захиргааны зохицуулалтын хүндрэл үүсдэг талаар тайлбарлав. Төлөөлөгч Г.Батзориг “Залуус” хорооллын оршин суугчдын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж, тус хорооллын орчимд автобусны буудал байгуулах асуудлыг шийдвэрлэх санал гаргав. Мөн газар чөлөөлөлттэй холбоотой ажлын явц, хэрэгжилтийн талаар НИТХ-д тогтмол танилцуулж ажиллахыг хүсэв.

Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг бүлэг, хороодоор хэлэлцүүлнэ

“Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдөөс асуулт, санал гараагүй тул НИТХ дахь бүлгүүд болон холбогдох хороодоор үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 36, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Гачууртын зам хүртэлх 6.8 км авто замыг Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж болгох тухай асуудлыг хэлэлцэв. Төлөөлөгчдийн саналыг үндэслэн тухайн гудамжны нэршил болон байршлыг дахин судалж, дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар шилжүүллээ.

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын хоёрдугаар хэлэлцүүлгийг 2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт хийхээр товлолоо.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 9:05Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна10 сар 9. 16:12Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн10 сар 9. 14:35Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна10 сар 2. 14:14“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:212027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:3457 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
 Facebook Twitter Youtube