Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

10/ 9/ 2026    9 цаг 48 минут

Өмгөөлөгч Түгжсүрэнгийн Одгалтай ярилцлаа.

Эрх зүйч, хүний эрхийн баталгааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Түгжсүрэнгийн Одгал хууль зүйн салбарт 22 жил ажиллажээ. Анхан шатны шүүх, өмгөөллийн байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албанд ажилласан туршлагатай тэрбээр гишүүдийн эрхийг хамгаалах, Холбоог ил тод, бие даасан болгох ажилд зориулах зорилгоор тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж байна гэв.

-Таны хувьд өмгөөлөгчийн мэргэжлийн хамгийн сайхан тал юу вэ?

-Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд байнга уншиж, өөрийгөө хөгжүүлж, хууль тогтоомж болон мэргэжлийн дүрэм журмаа нягтлан судлах шаардлагатай. Суралцаж, мэдэж, шинэ нөхцөлд дасан зохицох нь энэ ажлын нэг үнэ цэн юм.

- Таны гэр бүлийн хүмүүжил ажил мэргэжилд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

- Аав Нас-Уртын Түгжсүрэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, физикч, одон орон судлаач, эрдэм шинжилгээний ажилтан байсан. Англи хэлний үгсийг өөрөө цээжилж, АНУ, Япон, Болгар, Орос, Англид хичээл зааж байсан бөгөөд 60 гарсан хойноо япон хэлийг бие даан сурсан. Ээж Ренчингийн Төмөрбаатар физикийн багш, сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Аав, ээжээс өвлөсөн үнэнч, шударга, тууштай байх сургаал маань амьдралын минь баримжаа болсон.

- Танай гэр бүл боловсрол, мэргэжлийг эрхэмлэдэг уламжлалтай юм байна.

- Ах, дүү бид тавуулаа эмч, эдийн засагч, программист, санхүүч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Эрдэм мэдлэгт тэмүүлэх, хөдөлмөрөө хүндэтгэх хандлага гэр бүлд маань үргэлж чухал байлаа. Энэ суурь миний сонгосон мэргэжил, өнөөдрийн ажилд их нөлөөлсөн гэж боддог.

- Шүүхээс өмгөөлөлд шилжсэн туршлага танд юу өгсөн бэ?

- Анхан шатны шүүхэд ажилласан үеэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийн баталгааны талаар бодит туршлага хуримтлуулсан. “Их Засаг” их сургуульд магистрын зэрэг хамгаалахдаа “Анхан шатны шүүхийн тогтолцоон дахь хүний эрхийн баталгаа” сэдвээр судалсан. Прокурор, мөрдөн байцаагч, шүүгчээр ажиллаж байгаад өмгөөлөгч болсон хүмүүс эрүүгийн чиглэлд өндөр мэдлэг, туршлагатай байдгийг анзаардаг. Тэдэнтэй хөл нийлүүлэн ажиллахын тулд өмгөөлөгч бүр өөрийгөө сайн хөгжүүлэх ёстой.

- Залуу болон ахмад өмгөөлөгчдийн харилцааг та хэрхэн хардаг вэ?

- Залуу өмгөөлөгчдийнхөө ажил үйлсийг дэмжих дуртай. Тэд бидний залгамж халаа бөгөөд эрчтэй хөгжиж байна. Ахмад үеийнхний хэмжээлшгүй туршлагаас суралцахын зэрэгцээ залуусын шинэ санаа, арга барилыг хүлээн авч, харилцан суралцах нь чухал. Мэргэжлийн хүрээнд хууль тогтоомжийн зөрчлийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан нь ч энэ салбарыг тасралтгүй судлах шаардлагыг харуулдаг

- Өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн харилцаанд ямар асуудал нийтлэг ажиглагддаг вэ?

 -Зарим өмгөөлөгч хийсэн ажлаа бүртгэж, тэмдэглэдэггүйгээс үйлчлүүлэгч мэргэжлийн хөдөлмөрийн агуулгыг бүрэн ойлгохгүй байх тохиолдол гардаг. Тиймээс хийж буй ажил, хөлс, хугацаа, талуудын үүргийг эхнээс нь тодорхой ярилцаж, бичгээр гэрээ байгуулах хэрэгтэй. Үйлчлүүлэгч асуудлаа үнэн зөв, бүрэн мэдээлэх нь өөрийн эрх ашгийг хамгаалахад нь ч тустай. Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцүүлэн гэрээгээ нягт боловсруулах нь үл ойлголцол, ёс зүйн маргаанаас сэргийлэхэд чухал

- Та манлайлал, удирдлагыг юутай холбож ойлгодог вэ?

 -Миний хувьд манлайлал гэдэг зохион байгуулалт. Багаасаа ангийн дарга хийж, дараа нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албыг удирдахдаа зорилгоо тодорхойлох, хийх ажлаа төлөвлөх, үүрэг хуваарилах, биелэлтийг шалгахын чухлыг ойлгосон. Үүний зэрэгцээ хүнтэй зөв боловсон харилцах, уян хатан байх шаардлагатай.

- Холбооны эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтийг та хэрхэн үнэлдэг вэ?

-Монголын Өмгөөлөгчдийн Холбооны тухай хуультай болсноос хойш үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарсан гэж хардаг. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мэдлэг, хөдөлмөрөө зориулсан өмгөөлөгчдөдөө талархаж явдаг. Одоо байгаа ололтоо бататгаж, гишүүдэд илүү бодит үйлчилгээ үзүүлэх нь дараагийн чухал ажил.

- Өдөр тутам баримталдаг үг, зарчим тань юу вэ?

- “Хүн бай, зөөлөн бай” гэдэг үгийг хэлэх дуртай. Ажил, амьдралдаа энэ зарчмыг баримтлахыг хичээдэг. Мөн спортлог хүн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулдаг спортын тэмцээнүүдэд оролцож, хамт олонтойгоо идэвхтэй цаг өнгөрүүлэх дуртай



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн6 цаг 25 минутын өмнөТ.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:0357 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
 Facebook Twitter Youtube