Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

9/ 23/ 2026    17 цаг 20 минут

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаанд нь тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, дэмжлэгийн талаар санал солилцлоо. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд оролцов.

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бизнесийн орчныг сайжруулах боломжийн талаар салбарын төлөөлөл саналаа илэрхийллээ. Тухайлбал, хотын орчны тохижилт, автомашины болон аяллын автобусны зогсоол, замын түгжрэл, жуулчдын аюулгүй байдал, ажиллах хүчний хомсдол, татвар, хяналт шалгалттай холбоотой асуудлыг хөндсөн юм. 

Мөн жуулчдын Улаанбаатар хотод саатах хугацааг нэмэгдүүлэх, нисэх буудлын орчмын үйлчилгээний орчныг сайжруулах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах шаардлагатайг салбарынхан хэлж байлаа. Түүнчлэн нийслэлийн төсөвт төвлөрүүлж буй татварын зарцуулалт, үр өгөөжийг ил тод мэдээлж, бизнес эрхлэгчдийн саналыг нийслэлийн бодлого, төлөвлөгөөнд тусгах хэрэгтэйг онцлов.

Энэ үеэр зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарын холбоодын зүгээс хотын албан татварын хувь хэмжээг 2 хувиас 1 хувь болгон бууруулах саналыг гаргалаа.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр салбарын төлөөллийн санал, бодит нөхцөл байдлыг харгалзан хотын албан татварын хувь хэмжээг бууруулах асуудлыг судалж, холбогдох тогтоолын төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр болсныг онцоллоо. Тэрбээр бизнес эрхлэгчдэд учирч буй зөвшөөрөл, бүртгэлтэй холбоотой дарамтыг бууруулах чиглэлээр “Чөлөөлье” санаачилгын хүрээнд худалдаа, үйлчилгээний салбарын 103 зөвшөөрөл, бүртгэлийг цуцалсан бөгөөд цаашид энэ чиглэлийн ажлыг үргэлжлүүлнэ гэв. 

Мөн нийслэлээс бизнес эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах шаардлагатайг харгалзан хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн хэрэгжүүлэх боломжтой бизнес, үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй байх зарчмыг баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр гарсан санал, санаачилгыг нийслэлийн бодлого, төлөвлөгөөнд тусган, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана2 цаг 33 минутын өмнөНИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов2 цаг 41 минутын өмнөМОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА6 цаг 46 минутын өмнөХотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:0357 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
 Facebook Twitter Youtube