
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүсчилсэн хөгжлийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны үйл ажиллагаа, газрын зөрчил, маргааны шийдвэрлэлт болон 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн талаар танилцуулга мэдээллийг сонслоо.
10 мянга гаруй гарааш, 109 км хашаа хайсыг буулгажээ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, газрын зөрчил, маргааныг шийдвэрлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэв. Тухайлбал, 2020–2026 онд нийслэлийн хэмжээнд 10 мянга гаруй гараашийг буулгаж, 19.7 га талбайг чөлөөлсөн бол 2021–2026 онд 109.5 км хашаа, хайсыг буулгасан байна. Мөн газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цахимжуулах, газрын зөрчил, маргааныг шийдвэрлэх, газар чөлөөлөлт хийх, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтыг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Үүний зэрэгцээ 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг хэрхэн тусгасан талаар мэдээлэв. Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид газар олголт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, хашаа, хайс, хайрга, дайрганы олборлолт, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт болон газар чөлөөлөлтийн дараах төлөвлөлтийн талаар асуулт, санал хэллээ.

Тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх нэгдсэн стандарт зохицуулалт шаардлагатай байна
НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармаа хайрга, дайрга олборлолттой холбоотой асуудалд анхаарч, олборлосон талбайг нөхөн сэргээх ажлыг хариуцлагатай хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв. Түүнчлэн хашаа, хайс нь хог тээврийн болон түргэн тусламжийн автомашин нэвтрэхэд хүндрэл учруулж, ялангуяа өвлийн улиралд бэрхшээл үүсгэж байгаад анхаарахыг хүслээ.
Төлөөлөгч Э.Одонтуяа нийтийн зорчих хөдөлгөөнд хаалт хийж, төлбөр авч байгаа асуудал хуульд нийцэж байгаа эсэх, ийм зохицуулалтыг нийслэл эсвэл газар зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаас шийдвэрлэдэг эсэхийг тодруулав. Мөн хаалт хийж, иргэдээс төлбөр авч байгаа байгууллагын тоо, хайрга, дайрга олборлосон газрын нөхөн сэргээлтийн талаар тодорхой мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээллэх шаардлагатайг онцлов. Энэ талаар холбогдох байгууллагаас хашаа, хаалтыг буулгах нь нийтийн аюулгүй байдал, зорчих хөдөлгөөний хүртээмжийг хангах ач холбогдолтой ч орон сууцны орчны газар, нийтийн эзэмшлийн талбай, авто замын зурвас зэрэг тухайн газрын эрх зүйн байдлыг тодорхойлох тухайд тайлбарлав. Мөн хаалттай холбоотой асуудал нь нэг талаас оршин суугчдын эрүүл, аюулгүй орчныг хангах, нөгөө талаас иргэдийн зорчих хөдөлгөөн, түргэн тусламж, гал унтраах зэрэг тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой тул хотын хэмжээнд нэгдсэн стандарт, зохицуулалт шаардлагатайг мэдээллээ.
Хуралдааны үеэр иргэдээс ирүүлж буй гомдол, саналын 30 гаруй хувь нь орон сууцны хотхон дахь хашаа, хаалттай холбоотой талаар дурдав. Иймд хаалт бүрийг тусад нь шийдвэрлэхээс гадна хотын хэмжээнд мөрдөх стандарт, шалгуур, холбогдох байгууллагуудын чиг үүрэг, уялдааг тодорхой болгох шаардлагатайг төлөөлөгчид хэллээ. Нийслэлийн зүгээс үндэслэлгүй, хууль бус хаалтыг байхгүй болгох чиглэл баримталж байгаа ч оршин суугчдын аюулгүй байдал болон иргэдийн зорчих хөдөлгөөнийг хамтад нь харгалзан зохицуулах шаардлагатайг холбогдох албаныхан онцоллоо.
Газрын албадын ажлын уялдааг сайжруулахыг хүсэв
НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсний дараа тухайн газрыг цаашид хэрхэн ашиглахыг төлөвлөгөөнд тусгах шаардлагатайг хэлэв. Тухайлбал, чөлөөлсөн газрыг ногоон байгууламж, нийтийн талбайд ашиглахын зэрэгцээ сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн хэрэгцээний газрын нөөцийг хадгалах шаардлагатайг онцоллоо. Харин төлөөлөгч З.Төмөртөмөө газар олголтын талаарх мэдээллийг НИТХ-ын төлөөлөгчдөд тухай бүрт хүргэх, нийслэл болон дүүргийн газрын албадын уялдааг сайжруулах шаардлагатайг хэлэв. Мөн Хан-Уул дүүргийн Яармаг орчимд иргэдэд олгогдсон 0.07 га газартай холбоотой өнөөгийн нөхцөл байдлыг тодруулах, иргэдтэй харилцах анхан шатны үйл ажиллагааг сайжруулах, уулын бүс рүү зорчих зам дахь хашаа, хаалт зэрэг бодит асуудлыг шийдвэрлэх талаар хөндлөө.
НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан иргэдийн гомдлын дийлэнх нь орон сууцны хотхон дахь хаалттай холбоотойг хэлж, асуудлыг зөвхөн албан бичиг хүргүүлэх байдлаар бус хотын стандарт, журмаар зохицуулах боломжийг судлахыг хүсэв. Мөн газар зохион байгуулалт, төлөвлөлтийн өөрчлөлтийг жил бүр давтан оруулах бус зам, дулаан, цахилгаан, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэгийн газрын нөөцтэй уялдуулан төлөвлөх шаардлагатайг хэлэв.
Түүнчлэн төлөөлөгчид өмнө нь батлагдсан газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, газар олголтыг нийслэлийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах, газар чөлөөлөлтийн дараах ашиглалтыг урьдчилан төлөвлөж байхыг анхааруулав. Ингэхдээ зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн газрын нөөцийг төлөвлөгөөнд тусгаж, нэг шийдвэрээс шалтгаалан дараа нь дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалтын зардал гаргах нөхцөл үүсгэхгүй байх нь чухал гэдгийг онцолсон юм.
Хуралдааны төгсгөлд Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Б.Ану-Үжин “Газар зохион байгуулалт бол төлөөлөгчдөд иргэдээс хамгийн их санал, гомдол дагуулдаг асуудлын нэг. Хашаа, гарааш чөлөөлөлтийн дараах газрын төлөвлөлтийг тодорхой болгох, газрын дамын наймаатай холбоотой асуудалд анхаарах шаардлагатай”г хэлэв. Мөн дүүргүүд ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө төлөөлөгчдийн саналыг тусгаж, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой байршлуудыг тодорхойлох чиглэл өглөө.
Цаашид төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, иргэдийн амьдрах орчинд бодит өөрчлөлт бий болгохуйц ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг уриаллаа.

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг
Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна
Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана
НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03
57 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59
Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15
Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59
У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01
“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29
ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22
Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47
Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41
Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.