Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав

9/ 14/ 2026    15 цаг 10 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн дутагдал, амьдрах орчны доройтол, төрийн үйлчилгээ, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогыг хэрэгжүүлж байна.

Инженерийн дэд бүтэц өнөөгийн нөхцөл байдал ба шийдэл

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 16 хувь, Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Туул-1 коллекторын 3, 4-р хэсгийн Ф1500-1200 мм голчтой 6 км шугамыг угсарч байна. Өнгөрсөн зун үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 700 хүн, 160 техник, 51 мотопомпыг бэлэн байдалд ажиллууллаа. “Ub engineering” инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийт 50 га талбайд “Сэлбэ 5 шатлалт усан сан” цогцолбор барина.

Түгжрэлийн суурь шалтгаан ба шийдэл

Улаанбаатар хотод 70,080 хүүхэд суралцах боломжтой 84 сургуулийг үе шаттай ашиглалтад оруулна. Үүнээс 11 сургуулийг Азийн хөгжлийн банк, 33 сургуулийг Дэлхийн банкны санхүүжилтээр барихаар шийдвэрлэсэн. Төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулж, боловсролын чанарыг сайжруулна. Тухайлбал, төвлөрөл ихтэй 1-р сургуулийн салбар сургуулийг хотын захын хороонд байгуулна.

Нийслэлийн хэмжээнд 23.4 км шинэ зам, 74.4 км он дамжин гүйцэтгэсэн зам, 33.6 км зам засварын ажлыг гүйцэтгээд байна. Цаашид 158.8 км авто зам барина. Авто зам, дугуйн зам, явган хүний замыг иж бүрнээр нь барина. Одоо байгаа 115 км дугуйн зам дээр нэмээд, нийт 327.5 км дугуйн замын сүлжээг бий болгохоор төлөвлөлөө. Моносын уулзвар, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Офицерын уулзвар, НЗДТГ-ын ард явган гүүр, Нарт хотхоны зүүн далангийн гүүр гэсэн 5 байршилд олон түвшний уулзвар барина. Иргэдийг нийтийн тээврээр аюулгүй, тухтай зорчуулахын тулд 60 цахилгаан их багтаамжийн автобус, 50 сургуулийн автобус, 46 дунд багтаамжийн автобусаар парк шинэчилнэ. Нийтийн тээвэрт 16 шинэ чиглэл нэмж, 27.3 км замын сүлжээг бий болгоно.

Ухаалаг гэрлэн дохиогоор замын хөдөлгөөнийг удирдана. “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай замын автобус, метро, трамвай, дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийн ТЭЗҮ-ийг энэ оны 12 дугаар сард дуусгаж, ойрын 2 жилд шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Агаарын бохирдол эх үүсвэр ба шийдэл

Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй гурван бүсэд нийт 73,862 өрх амьдарч байна. “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд агаарын бохирдлыг 50.5 хувиар бууруулах дараах шийдлүүдийг хэрэгжүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, дэд төвүүдийг ашиглалтад оруулна. Нарны эрчим хүч болон шингэрүүлсэн хийн түлшнээс цахилгаан, дулааны хэрэглээг хангах олон төрөлт шийдлийг 73,862 өрхөд нэвтрүүлнэ. Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн нефтийн хий, 408 өрхийг нарны эрчим хүчинд холболоо. Найман уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид 273 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг 10.5 хувиар бууруулна.

Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах Нүүрс пиролизийн үйлдвэр байгуулна. Нийслэлд зорчиж буй 2700 орчим цахилгаан автомашины тоог 50 мянгад хүргэж, цэнэглэх станцын тоо, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Дэлхийн банк, UNDP, GGGI зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, ногоон санхүүжилтийн хүрээнд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

Засаглал ба төрийн үйлчилгээ

Иргэнд ээлтэй хотыг хөгжүүлж, open.ulaanbaatar.mn системд 2026 оны 221 хөрөнгө оруулалтын төсөл, стратегийн 16 мега төслийн төсөв, гүйцэтгэгч, явцыг нээлттэй болгосон. Мега төслүүдээс ДЦС-5, олон түвшний уулзвар, дүүжин замын тээвэр, Сэлбэ хот орон сууцжуулалт, Улаанбаатар трам эхний тавд эрэмбэлэгдлээ. Хиймэл дагуулын зурагт суурилсан дижитал хяналт, ухаалаг камерын нэгдсэн сүлжээнд суурилсан хяналт, хотын бүтээн байгуулалтад иргэд хяналт тавих боломжийг бий болгоно. “Хотын дарга сонсож байна 150-150” платформоор иргэдээ сонсож ажиллаж байна.

Амьдрах орчны чанар ба хүүхдэд ээлтэй хот

Улаанбаатар хотод нийт 42 ногоон байгууламж барина. Жуковын хөшөөний хойно барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулна. Ногоон нуурт 5.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулахаар бэлтгэж байна. Мөн нийтийн эзэмшлийн болон иргэдийн зорчих орон зайг хамгаалж, зуслангийн бүсийн орц, гарцтай холбоотой 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалсан. Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгон хөгжүүлнэ. Энэ хүрээнд “Хүүхдийн ордон-2” шинжлэх ухаан, технологийн ордныг байгуулж байна. Мөн хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн чиглэлээр хөгжүүлнэ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой1 цаг 26 минутын өмнө57 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25
 Facebook Twitter Youtube