
Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, өнөөдөр сурагчдаа угтан авлаа. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сургуулийг жишиг сургууль болгож буй юм. 57 дугаар сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцов.
Сургуулийн бодит өөрчлөлт, үр дүнгээс дурдвал,
Ногоон сургууль: 57 дугаар сургууль зөвхөн халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулж иржээ. Одоо 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болсон. Ингэснээр зөвхөн эрчим хүч хэрэглэдэг бус, тодорхой хэмжээнд цахилгаан үйлдвэрлэж, хуримтлуулдаг болж байна.
Цахилгаан, дулаанаас хэмнэсэн зардлаа анги танхимын дотоод агаарын чанар сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулах боломж бүрджээ. Мөн хүнсний 40 кг органик хог хаягдлаас ойролцоогоор 20 кг бордоо гаргах боломжтой компостын шийдэл нэвтрүүлснээ сурагчид Ерөнхий сайдад танилцуулав. Сургуулийн нийт талбай 3,200 м². Шинээр 1,253 м² талбайг зүлэгжүүлжээ.

Ухаалаг сургууль: Сургууль нийт 402 "Chromebook"-тэй болж, биологи, математик, физик гээд хүссэн хичээлээ 3D хэлбэрээр үзэх боломж бүрдэв.
Эрүүл сургууль: Ургамал 18–21 хоногт ургах боломжтой гидропоник системтэй. Нэг ангид хоёр төхөөрөмжтэй. Энэ нь 25–30 хүүхдийн 7–10 хоногийн шим тэжээлийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн ургуулах боломжтой юм. Одоогоор таван ангид 10 төхөөрөмж суурилуулжээ. Гадна агаарын чанарыг хэмжих 1 IQAir, дотор агаарын чанарыг хэмжих 6 IQAir төхөөрөмжтэй.
Ангиудад 43 м² талбай цэвэршүүлэх хүчин чадалтай агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Нэг ангийн дундаж хэмжээ 33 м² орчим тул хүчин чадлын хувьд нэг төхөөрөмж ангийн агаарын чанарыг бүрэн хамарна. Ус цэвэршүүлэгч, аяга сав ариутгалын шийдлүүдийг нэвтрүүлж, будаг засвараас эхлээд хүүхдийн өдөр бүр хэрэглэдэг орчныг эрүүл болгоход анхаарсан байна.
Аюулгүй сургууль: “Гэрт ойрхон сургууль”. “Буух түр цэг- нийтийн зогсоол”-ын тохижилттой. Сургууль ухаалаг хаалгатай. Гадаа 14, дотор 6 камер суурилуулсан. Гадаах камерыг дүүргийн теле камерын дэд төвтэй холбосон. Сургуульд дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжинэ. Сургуулийн бүсэд архи, тамхины худалдаа хязгаарлаж, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс хамгаалах цогц орчин бүрдэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал, "Улсын сургууль орхигдсон, хувийн сургууль л чанартай байдаг гэсэн ялгааг арилгах ёстой. 57 дугаар сургууль бол хүүхэд хаана амьдарч, улсын эсвэл хувийн сургуульд сурч байгаагаас үл хамааран эрүүл, аюулгүй, орчин үеийн нөхцөлд сурах ёстой гэсэн шинэ стандартыг бодитоор харуулж байгаа жишиг сургууль.

Энэ бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл болж байна. Аймгийн төв дээр бид энэ зарчмаар уурын зуухыг хална. “Ногоон” гэдэг нь зөвхөн барилга биш хүүхдийн боловсролын нэг хэсэг байна. Сургалтын орчныг дижитал болгож, "Google Chromebook" зэрэг төхөөрөмж, дижитал сургалтын хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ирэх оны төсөвт 100 сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” болгох санхүүжилтийг тусгасан” хэмээлээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастел: “Ерөнхий сайд улсын хэмжээнд 100 сургуулийг Ногоон сургууль болгохоор зарласанд маш их баяртай байна. Ногоон сургууль бол эрүүл аюулгүй, цогц сургууль юм. Ийм сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд бид техникийн арга зүйн чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн хэлэв. Нийслэлийн 57 дугаар сургууль 1976 онд ашиглалтад оржээ. Энэ хичээлийн жилд 1,340 орчим хүүхэд суралцаж байна.

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо
Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна10 сар 9. 16:12
Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн10 сар 9. 14:35
Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48
НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07
Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна10 сар 2. 14:14
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:21
2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25
Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:34
57 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59
Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15
Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59
У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13
"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01
“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22
НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.