
-Хотын дарга нарын чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага болон Монгол Улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Улаанбаатар хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. “COP17” хурлын хүрээнд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа Хотын дарга нарын чуулга уулзалт өнөөдөр /2026.08.21/ эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр болон НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Хотын дарга нарын чуулга уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нээж үг хэлэв. Тэрбээр дэлхийн хотууд болон байгаль орчны асуудлыг тусдаа авч үзэх боломжгүй бөгөөд цөлжилтөөс үүдэлтэй усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол түүнээс үүдэх шороон шуурга зэрэг сөрөг нөлөөлөл нь улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүйг онцоллоо. Мөн Улаанбаатар хот Монгол Улсын ДНБ-ний 70 гаруй хувийг бүрдүүлдэг эдийн засаг, санхүүгийн томоохон төвийн хувьд газрын доройтлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэйг тэмдэглэв. Тиймээс хотуудын хооронд шинэ санаа, шилдэг туршлага солилцох, харилцан суралцах, урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг илэрхийллээ.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хотжилт эрчимжиж буй өнөө үед хотуудын ус, газар, байгаль орчны менежментэд онцгой анхаарах шаардлагатайг тодотгов. Тэрбээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэг орчим нь хот, суурин газарт амьдрах төлөвтэй байгаа тул өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг хэрхэн тогтвортой хангах, нөөцөө хэрхэн зөв зохистой ашиглах нь дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болсныг дурдав.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Ц.Сандаг-Очир “Цөлжилт, ган, гачгийг зөвхөн хөдөө орон нутгийн асуудал хэмээн ойлгож болохгүй. Эдгээр асуудал нь хот, суурин газрын агаар, хөрсний бохирдол, тоосжилт, тоос шорооны тархалт зэрэг олон хэлбэрээр илэрч, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлж байна. Газрын доройтол, цөлжилт, хотын хөгжлийг тус тусад нь авч үзэх бус, харилцан уялдаатайгаар шийдвэрлэх шаардлагатай. Эрүүл газар бол тогтвортой нийгмийн үндэс, тогтвортой нийгэм бол тогтвортой хотын суурь” хэмээн онцлон хэлэв.
Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа хотын дарга нарын чуулга уулзалтаар хотуудын сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол зэрэг асуудлыг хотын түвшинд шийдвэрлэх гарц, арга замын талаар хэлэлцэж байна. Тухайлбал, “Хотын газрын доройтол, тоосжилт болон шороон шуургатай тэмцэх нь” салбар хуралдаанаар газрын доройтол, хөрсний элэгдэл, ургамлын бүрхэвчийн бууралт, хотын дулааны арал, тоосжилт, элс, шороон шуурга зэрэг хүчин зүйлс хотын амьдрах орчин, нийгмийн эрүүл мэнд, дэд бүтэц болон эдийн засгийн тэсвэрлэх чадварт хэрхэн нөлөөлж буй тухайд санал солилцож байна. Мөн орон нутгийн засаг захиргаанаас хот төлөвлөлтийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх, ногоон дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдэл, хотын ойжуулалт, ногоон бүс, салхины хаалт, хөрс хамгаалал, бүс нутгийн хэмжээнд ландшафтын менежментээр дамжуулан экосистемийг сэргээхэд манлайлах үүргийн талаар хэлэлцэнэ.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр хотуудын байгаль орчны тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ илүү тэсвэртэй, эрүүл, амьдрахад таатай хотын хөгжлийг бий болгоход хувь нэмэр оруулах юм. COP17-ын хүрээнд зохион байгуулж буй Хотын дарга нарын чуулга уулзалт нь олон улсын зорилтуудыг хот, орон нутгийн бодит хэрэгжилттэй уялдуулах, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Чуулга уулзалтаар хэлэлцсэн санал, санаачилгыг нэгтгэн “Улаанбаатарын тунхаглал”-ыг боловсруулж, COP17-ын өндөр түвшний сегментэд танилцуулахаар төлөвлөж байгаа юм.

“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо
У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13
"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29
ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22
Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47
Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41
Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11
Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03
Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21
"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32
Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27
Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33
Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.