Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улсын Их Хурлын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус, тус өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хуулийн төслийг өргөн барихдаа “Төсвийн үндсэн үзүүлэлтийн тухайд энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн орон нутгийн төсвийн урд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон алдагдлын дүнг 998 тэрбумаар нэмэхээр хуулийн төсөлд тусгалаа.

Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл сүүлийн 3 жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөл, 2026 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлээгүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг уг нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулаад байна.
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголыг өргөн мэдүүлж байна” хэмээлээ.
Улсын Их Хурлын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ “2026 оны улсын төсөвт тодотгол хийх хууль зүйн үндэслэл бий болсон гэж Засгийн газар өргөн мэдүүлж байна. Зохих хууль, журмын дагуу хэлэлцээд явна” гэсэн юм.
2026 оны 7 дугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас 2 дахин өсөөд байгаа аж. Өнөөдөр өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны тасалдал доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх тооцоолол юм. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйлд зориулах хэрэгцээ шаардлага үүссэнийг Ерөнхий сайд сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр онцоллоо.
Тэрбээр, хэлэхдээ “Монголчууд, монгол айл өрхүүд, Монгол Улс бүхлээрээ түлш шатахууны доголдол, тог цахилгааны тасалдал, үнийн өсөлтөд нэрвэгдэж, цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадвар муудаж байгаа. Монгол хүн, монгол айл өрх, Засгийн газар, Монгол Улс бүхлээрээ өдөр тутамд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг амсаж, мэдэрч, тулгарч байна. Бизнесийн өртөг зардал нэмэгдэж ашиг багассан. Нүүрсний экспорт, уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байгаа ч энэ өсөлтийг инфляц идэж байна. Худалдаа, үйлчилгээний идэвх суларч, ААН-үүдийн борлуулалтын орлого нь багассан, төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наядаар дутуу төвлөрч байна. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална. Мөнгө хаана байна вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Томилолт сургалт, сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, илүүц тээвэр шатахууны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалаад 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн шиг хэмнэнэ” гэсэн юм.
1.4 их наядын төсвийн тодотголын хэмнэлтийг,
-Урсгал зардлаас буюу сайд нарын багцаас 433,4 тэрбум
-Нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум
-Хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум нийт 1.4 их наяд 40.9 тэрбумаар бүрдүүлнэ.
Хэмнэсэн зардлаараа харин,
-Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардал 674,5 тэрбум
-Эрүүл мэндийн салбарын цалинг 11 дүгээр сараас 20% нэмэгдүүлэх 90.0 тэрбум
-11 дүгээр сараас соёл спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг 50%, шинжлэх ухааны салбарын цалинг 35% нэмэгдүүлэх 80.1 тэрбум
-Ахмадуудад ирэх 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгоход 196,3 тэрбум
-Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэхэд 150 тэрбум
-Эрчим хүчний үнэ нэмэгдлээс иргэдээ хамгаалах дэмжлэгт 107,3 тэрбум
-Эрчим хүчний салбарт их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум
-Нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг тус, тус зарцуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн, 2026 онд төсвийн сахилга бат, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ажлаа Засгийн газар үргэлжлүүлэх бөгөөд 2026 онд хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагаа явуулаагүй 252,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоолоо. Гэрээ байгуулаагүй 32 төслийн 118,6 тэрбум, багцад нь хуваарилсан ч гэрээгүй 103,3 тэрбум, худалдан авах ажиллагааны хэмнэлт 29,4 тэрбум төгрөгийг хэмнэжээ. Шүүхийн маргаантай 4 төслийн 21,2 тэрбумын санхүүжилтийг зогсоохоос гадна төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн төсөвт өгөх ноогдол ашгийг 1.6 их наядад хүргэнэ гэлээ. Төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын сан байгуулж, үр өгөөжийг нь өсгөж нэмэх, үржүүлж арвижуулахаар хувьцааных нь 20 хувийг төвлөрүүлэх юм байна.
Түлш шатахууны хомсдол тасалдлыг сөрж Засгийн газар 327 дугаар тогтоолоор бензин, керосин, газрын тос үйлдвэрлэлийн зарим дайвар бүтээгдэхүүнийг ирэх оны 2 дугаар сарын 5-ныг хүртэл гаалийн албан татварыг нь тэглэсэн. ОХУ болон БНХАУ, БНСУ-тай идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, тусгай хэлцэл хийж, түлш шатахууны нөөц савтай болох дуусдаггүй олон жилийн яриаг дуусгаж байгаа.
Олон эх үүсвэртэй болох, 2 жилийн туршид 20 хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт дахин сэргээж, Ерөнхий сайдын шууд хяналтад авч, 60 хувийн гүйцэтгэлтэй, үндсэн тоног төхөөрөмжүүдээ угсарчээ. Түлш шатахууны хомсдолд Орос, Украин, Ормузын хоолойн хурцадмал байдал нөлөөлсөн ч өөрөөсөө хамаарах бүхнийг Монгол Улс хийх ёстой, зөвхөн ойрын өдрүүдийн оочер, импорт биш өөрөө үйлдвэрлэх, нөөцлөх, олон эх үүсвэртэй болох хэтийн хараатай, багц асуудал гэдгийг олон түмэн ойлгож байгааг Ерөнхий сайд хэлсэн юм.


“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29
ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22
Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47
Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41
Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11
Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03
Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21
"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32
Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27
Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33
Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26
545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ6 сар 29. 16:10
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.