Энэ мэдээ хуучирсан буюу 2026-08-14 нд нийтлэгдсэн байна.

“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо

8/ 14/ 2026    15 цаг 35 минут

102 орны нүүдэлчин, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл болох 240 орчим зочин, манай улсын 100 малчин “Даян дэлхийн малчдын чуулган”-аа Блью скай” зочид буудалд хийж байна.

Төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэн, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих тунхаглалын төслийг хэлэлцэн батлах юм.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, чуулганд оролцогсдод талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Тэрбээр, Монгол Улс бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн мэдлэг, туршлагаа солилцох, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын түншлэлийг өргөжүүлэх зэргээр дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байгааг хэллээ.

Мөн мал аж ахуйн салбарт залуу үе, охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, санхүүгийн үйлчилгээ, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, мал аж ахуйг мэдлэг, инновац, технологид суурилсан өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэх нь хамтын зорилт байх учиртайг тэмдэглэлээ.

Чуулганаас гарах санал, санаачилгыг олон улс хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс “Даян дэлхийн малчдын чуулган”, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаас гарах тунхаглал, шийдвэр, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө бүх улс, түнштэй хамтран ажиллана гэдгийг хэллээ.

Байгаль дэлхийгээ хамгаалах, газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, малчдын амьжиргаа, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Эдгээрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа улс орнууд, НҮБ, түүний системийн байгууллагууд болон бусад олон улсын байгууллагад талархал илэрхийллээ.

“Даян дэлхийн малчдын чуулган”-аас Нэгтгэсэн үр дүнгийн баримт бичиг, Эмэгтэй болон залуу малчдын тунхаг бичиг, Хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлэх тунхаг, Бэлчээрийн менежментийн талаарх бодлогын зөвлөмжүүд, Хамтын ажиллагааны механизм ба сүлжээ, Дэлхийн түвшний танилцуулга ба сурталчилгаа зэргийг батална. Мөн хоёр тунхаг бичгийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд танилцуулна.

“Даян дэлхийн малчдын чуулган”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Өдгөө дэлхийд 200 гаруй сая хүн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг.

Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд бэлчээр, тал хээр нутаг уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтолд өртөж, ган, зуд, үер, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн гамшгийн давтамж эрчимтэй нэмэгдэж байна.

Мөн мал аж ахуй эрхлэгчид газар эзэмших эрх болон газар ашиглалтад гарч буй өөрчлөлт, зах зээлээс алслагдмал, нийгмийн үйлчилгээний хүртээмж сул байх зэрэг олон асуудал, бэрхшээлтэй тулж байгаа гэж үздэг.

Иймээс манай улс дэлхийн 100 гаруй орны малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн менежмент, ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан юм.

Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, уламжлалт мэдлэг, туршлагаа орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн шийдэл гэж үзэж байна.

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх, тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих, хүнс, ус, газрын уялдаа холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх бодит шийдлийн талбар болгохыг зорьж байна.

Манай улсын дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван чиглэлд тулгуурлана.

Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 9:05Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна10 сар 9. 16:12Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн10 сар 9. 14:35Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна10 сар 2. 14:14“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:212027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:3457 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
 Facebook Twitter Youtube