Энэ мэдээ хуучирсан буюу 2026-08-12 нд нийтлэгдсэн байна.

Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав

8/ 12/ 2026    10 цаг 29 минут

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан энэ сарын 6-нд болж, "НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгох тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар НИТХ-ын төлөөлөгч, Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа танилцуулсан юм. 

Тэрбээр, Засгийн газрын "Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд худалдаа, үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй нийтлэг журмын хэрэгжилтэд хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан юм. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 721 зөвшөөрөл, бүртгэл байгаагаас 529 нь лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт, 152 нь бүртгэл, 40 нь энгийн  болон тусгай зөвшөөрөл бөгөөд зөвшөөрөл авах үйл явцад олон байгууллагаас ижил төрлийн баримт бичгийг давхар шаарддаг, үйлчилгээний шат дамжлага их хэвээр байна. Тухайлбал, зөвхөн галын аюулгүй байдлын дүгнэлт авахад 45-30 хоног шаарддаг гэв. 
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, эдгээр хүндрэл нь НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолоор баталсан худалдаа, үйлчилгээний нийтлэг журамд туссан зарим зохицуулалттай холбоотой тул уг тогтоолыг хүчингүй болгож, зөвшөөрөл, бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох шинэ эрх зүйн зохицуулалт бүрдүүлэх шаардлагатайг онцолсон юм. Энэхүү шинэчлэл нь  шаардлагагүй, давхардсан 103 бүртгэлийг цуцалж, төрийн үйлчилгээг хөнгөвчлөхөд чиглэсэн. Тиймээс худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах давхардсан баримт бичиг, зөвшөөрлийн шаардлагыг цэгцлэх, үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах, үйлчилгээний хугацааг тодорхой болгон төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод, иргэн, аж ахуйн нэгжид ээлтэй байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготойг тайлбарлалаа. 
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, санал хэлэв. НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул уг шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болохуйц байдлаар хэрэгжүүлэх, батлагдсан шийдвэрийг бодит ажил хэрэг болгоход анхаарахыг хүсэв.
НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгох асуудлыг салбарын хууль тогтоомжтой уялдуулах, эрх зүйн зөрчил үүсгэхгүй байх, мөн төрийн цахим үйлчилгээ, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай талаар санал хэлэв.
НИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул зөвхөн журмаар хязгаарлагдалгүй, өнөөгийн нөхцөлтэй нийцэхээ больсон стандартуудыг шинэчлэх, хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг дурдсан юм.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, энэхүү тогтоолын төсөл нь зөвхөн иргэн, аж ахуйн нэгжид хүндрэл учруулж, давхардал үүсгэсэн журам, бүртгэлийг цуцлахад чиглэж байгаа бөгөөд цаашид бусад холбогдох журам, захиргааны хэм хэмжээний актуудыг нарийвчлан судалж, үе шаттайгаар шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна гэв.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Засгийн газрын "Чөлөөлье" үндэсний санаачилгын хүрээнд төрийн хүнд суртлыг бууруулж, иргэн, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг онцлов.
Хэлэлцүүлгийн төгсгөлд НИТХ-ын дарга Б.Ихбаяр энэхүү шинэчлэлийн гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийн ажил, бизнес эрхлэхэд саад болж буй шаардлагагүй зохицуулалтыг цэгцэлж, төрийн хүнд суртлыг бууруулах гэдгийг тэмдэглээд тогтоолын төсөлд санал хураалт явуулав. Санал хураалтын дүнгээр төлөөлөгчдийн олонхын саналаар "НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолын хавсралт нийтлэг журмын 4.1, 5.1-ийг хүчингүй болгох тухай" тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 9:05Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна10 сар 9. 16:12Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн10 сар 9. 14:35Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна10 сар 2. 14:14“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:212027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:3457 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
 Facebook Twitter Youtube