Энэ мэдээ хуучирсан буюу 2026-07-30 нд нийтлэгдсэн байна.

НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа

7/ 30/ 2026    15 цаг 22 минут

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл болон хагас коксон түлшний худалдан авалт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, ил тод нээлттэй байдлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг НИТХ-ын 26/61 тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин, Б.Хуягбаатар, Г.Жаргалсайхан, нар  2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Налайх дүүрэгт "Тавантолгой түлш" ХХК-д өнөөдөр /2026.07.30/ ажиллалаа.

Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр түлш үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлт, худалдан авах ажиллагааны явцыг танилцууллаа. Тухайлбал, 2026-2027 оны өвөл 280 мянган тонн хагас коксон, 80.0 мянган тонн шахмал, 40.0 мянган тонн эрчим хүчний нүүрс савлаж, нийлүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 27.4 мянган тонн хагас коксон шахмал түлш, 14.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 16.0 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлсэн. Хагас коксон түлшийг энэ оны есдүгээр сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэл үе шаттайгаар татан авч, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг тогтвортой хангана. Нийт 280 мянган тонн хагас коксон шахмал түлш нийлүүлэх нээлттэй тендерийг наймдугаар сарын 5-нд нээж, гүйцэтгэгчийг шалгаруулахаар болсон. Тендерт оролцогчдод үйлдвэрлэлийн хүчин чадал, ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлсэн туршлага, экспортын үзүүлэлт зэрэг шаардлага тавьж байгаа бөгөөд олон улсын Incoterms 2020 DPU нөхцөлөөр нийлүүлэлт хийнэ” гэлээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад тулгамдаж буй асуудлууд болох өр төлбөр, түүхий эдийн хангамж, тээвэрлэлт, өмчлөл, түлшний борлуулалтын үнэ зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.

Ажлын хэсгийн гишүүдэд "Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар" ОНӨААТҮГ-аас нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн халаагуурт шилжүүлэх ажлын талаар танилцуулсан юм. Одоогийн байдлаар Чингэлтэй, Баянгол дүүргийн 14 хорооны 5,000 айл өрхөд хийн халаагуур суурилуулснаас 1,418 нь гэр, 3,582 нь байшин байна.

Хийн түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор борлуулах цэг 25-ыг ажиллуулж, нэг цэгт дунджаар 150 айл өрхөд үйлчлэх зохион байгуулалт хийжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 11 мянга гаруй баллон эргэлтэд оруулж, 308 гаруй тонн хийн түлш борлуулсан байна. Хийн халаагуурт шилжсэн айл өрхөд 900 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа бөгөөд уг дэмжлэгээрээ иргэд зөвхөн хийн түлш худалдан авах боломжтой юм.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-аас мөн угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын байдлаар  нийт 176,512 өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулжээ. Нэгдсэн хяналтын төвөөс өндөр үзүүлэлт бүхий дохио ирсэн өрхтэй шуурхай холбогдон агаар сэлгэлт хийлгэх, шаардлагатай тохиолдолд хяналтын ажилтныг газар дээр нь ажиллуулан, он гарснаас хойш 8,308 өрхийн 41,540 иргэнийг угаарын хийн хордлогын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Үүнээс гадна 2026 онд нийслэлийн хэмжээнд 1,686 өрхийн зуух, пийшин, яндангийн засвар үйлчилгээ хийж, иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгсөн байна

Нийслэлийн долоон дүүргийн ерөнхий боловсролын 84 сургуулийн 30,947 сурагч, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг "Интүмтэй сар" аяны хүрээнд үе шаттайгаар зохион байгуулжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 9:05Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна10 сар 9. 16:12Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд 557 баавгай орж ирсэн дуудлага ирсэн10 сар 9. 14:35Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил10 сар 9. 9:48Монголбанк: Инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого баримтлана10 сар 8. 21:19НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов10 сар 8. 21:11МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА10 сар 8. 17:07Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна10 сар 2. 14:14“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил эхэллээ9 сар 28. 10:31Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина9 сар 23. 17:20“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ9 сар 21. 17:05НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа9 сар 18. 15:18Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 18-нд үргэлжилнэ9 сар 14. 20:212027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгцээ, үр өгөөжид тулгуурлан эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо9 сар 14. 15:25Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 сар 9. 16:3457 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна8 сар 10. 20:52У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ8 сар 10. 13:39
 Facebook Twitter Youtube