Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

7/ 6/ 2026    14 цаг 57 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.

  • Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан, Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Чимидийн Энхбаатар нарын туурвисан “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” сэдэвт бүтээл
  • Зүрхний титэм судсан дотуурх мэс засал, эмчилгээний орчин үеийн арга, техник, технологи нэвтрүүлэн нутагшуулж, титэм судасны цусны урсгалыг цогцоор нь нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн зөвлөх эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Зундуйн Лхагвасүрэн, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Цэдэв-Очирын Төмөр-Очир, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн гишүүн, академич, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжав, “Бумаа-Санаа” эмнэлгийн захирал, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судасны мэс заслын зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Даваагийн Цэгээнжав, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн эмч, клиникийн профессор Цэрэндоржийн Дамдинсүрэн нарын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний арга, технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” сэдэвт бүтээл,
  • Нүүдэлчдийн түүх, соёл, зан заншлыг илэрхийлсэн олон шилдэг бүтээл туурвин, дүрслэх урлагийн салбар, чулуун сийлбэрийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Цэрэндоржийн Энхтайваны гантиг чулуун “Бурхан багшийн босоо сэрэг дүр” сэдэвт бүтээл,
  • Математик, физик, инженерчлэлийн салбарын тулгамдсан асуудлуудыг тооцооллын өндөр нарийвчлалтай шийдвэрлэх арга замыг нээж, орчин үеийн тооцон бодох математикийн онол, арга зүй, хэрэглээний салбарт олон улсын түвшинд үнэлэгдсэн ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Тугалын Жанлав, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, академич, Шинжлэх ухааны доктор Очбадрахын Чулуунбаатар, Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Рэнчин-Очирын Мижиддорж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн проректор, Математикийн ухааны доктор, профессор Вандандоогийн Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээл,
  • Ундны усан дахь ураны физик, гидрохимийн иж бүрэн судалгааг анх удаа цогцоор нь хийж, ураны агууламж, тархалтын зураглал боловсруулан, усны цацрагийн хяналт-шинжилгээ, мониторингийн шинжлэх ухааны үндэс суурийг бүрдүүлэн, хүн амын эрүүл мэнд, усны аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологийн хөгжилд хэрэглээний өндөр ач холбогдолтой суурь судалгаа бий болгосон ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Хинаятын ЦоохүүМУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Оюунцэцэгийн Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Норовын Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” сэдэвт бүтээл,
  • Хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвин, олон арван шилдэг бүтээлээрээ ард түмний сонорыг мялааж, соён гэгээрүүлж ирсэн Улсын филармонийн ахмад уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуягийн “Симфони вариац” хөгжмийн бүтээлд тус тус Төрийн шагнал хүртээлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн шагнал хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ6 сар 29. 16:10ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51
 Facebook Twitter Youtube