Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”

7/ 2/ 2026    18 цаг 03 минут

Хоёр их гүрний дунд оршдог Азийн цээжин дэх Монгол Улсын хувьд аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах хамгийн чухал “зэвсэг” бол олон тулгуурт гадаад бодлого юм. Хоёр хөрштэйгөө түүхэн уламжлалт харилцаа, стратегийн түншлэлээ хадгалж, дэлхийн улс орнуудтай тэнцвэртэй, прагматик харилцааг зэрэг хөгжүүлэх стратеги бол Монгол улсын гадаад бодлогын онцлог, дэлхий дахинд үнэлэгддэг зарчим болоод байна. 

Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд 2026 оны зуныг онцгой идэвхтэй улирал  гэж тэмдэглэх нь ойлгомжтой. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар өнгөрсөн сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар нар шил даран Монголд айлчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татав. Тэгвэл долдугаар сарын 2-ноос Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос  Рамиро Мартинез Монголд айлчилж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён долоо хоногийн дараа Монгол Улсын Төрийн их наадамд хүндэт зочноор ирнэ. Наймдугаар сард “СОP 17”-той зэрэгцэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор айлчлах өндөр хүлээлт бас бий. Эдгээр айлчлал нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг дэлхий дахинд маш тодорхой тунхаглан зарлаж байгаа юм.

Монголын гадаад харилцаа дотоодыг чиглэсэн их хөдөлгөөнтэй байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг түүний багт энэ зун амрах зав алга.

“Ногоон түншлэл”

Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос  Рамиро Мартинез нь Латин Америк болон Төв Америкийн орнуудаас Гадаад хэргийн сайдын түвшинд Монголд анхны түүхэн айлчлалыг хийж байна. Энэ нь Монгол Улс гадаад харилцааны хүрээгээ Латин Америкийн бүс нутгаар тэлж буйг илэрхийлэх чухал алхам. Гватемал бол эртний майя соёл иргэншлийн өлгий, үзэсгэлэнт байгаль, дэлхийн ундаа болсон кофегоор алдартай орон.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын салбарын харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

Гватемал нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хөрсний доройтол, ган гачигтай тэмцэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай орон. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд шаардлагатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг авах боломжтой.  Харин худалдааны хувьд элсэн чихэр, кофены экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг учраас дээд зэрэглэлийн кофе импортолж болох юм. Өөр нэг чухал салбар бол аялал жуулчлал. НҮБ-ын индэрт хоёр улс хөгжиж байгаа орнуудыг эрх ашгийг хамгаалахад нэгдмэл байр суурь илэрхийлэх боломжтой.

Наадмын хүндэт зочин И Жэ Мён  ба “дулаан стратеги”

Монгол төрийн Үндэсний их баяр наадамд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён хүндэт зочноор оролцох нь дэлхийн анхаарлыг бидэн рүү чиглүүлж байна.

Олон улсын “Carnegie Endowment”, “Britannica” зэрэг судалгааны төв И Жэ Мёны гадаад бодлогын гол шугам нь “АНУ-тай тогтоосон цэргийн харилцаагаа үндэс суурь болгохын зэрэгцээ, Хятад, Японтой практик, эдийн засгийн ашигтай харилцаагаа хадгалах уян чанар” гэж тодорхойлдог. Тэрбээр улс төрийн хатуу үзэл суртлаас илүү эдийн засгийн практик үр дүнг нэгдүгээрт тавьж, гадаад харилцааны бодлогоо тогтвортой, нээлттэй залж байгаа улстөрч. И Жэ Мёныг “явуулын дипломат” гэж үнэлдэг.

Учир нь, тэрбээр бүс нутгийн зөрчилдөөнийг намжаахад талуудын хооронд идэвхтэй зуучлагч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, дэлхийн том гүрнүүдийн дунд идэвхгүй ажиглагч байхаас татгалздаг зарчмыг баримталдаг. Түүгээр зогсохгүй И Жэ Мён бол өндөр дээд хэмжээний уулзалт бүрээ сонирхолтой, хүнлэг, найрсаг болгодог. Энэ нь эдийн засгийн хэлэлцээр амжилттай хийх давуу тал болдог байна.

Тухайлбал, Японы Ерөнхий сайд Танаэ Такаичитай харилцан төрсөн нутагтаа зочилж, хамтдаа бөмбөр тоглож, элгэмсэг дотно харилцаагаар хоёр улсын газар нутаг, худалдааны олон жилийн маргааныг зөөллөсөн гэдэг. Харин БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хийсэн “сельфи” нь хүйтрээд байсан харилцаанд дулаан уур амьсгал авчирч, Солонгосын компаниудад Хятадын зах зээлд боломж нээж чадсан.

Дональд Трамп дотоодын зах зээлээ хамгаалах бодлого явуулж, татварын өндөр тариф тогтоож эхлэхэд И Жэ Мён Вашингтонд яаралтай айлчилж, БНСУ-д ногдуулах тарифыг 25 хувиас 15 хувь хүртэл бууруулсан гээд Ерөнхийлөгчөөр сонгогдоод жил болж байгаа ч Ази, Америк төдийгүй Европын орнуудад олон чухал айлчлал хийсэн. 

Монгол Улсад түүний албан ёсны айлчлалын урьтал болж, өнгөрсөн зургадугаар сард БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён хүрэлцэн ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, стратегийн түншлэлийн агуулгыг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Олон улс судлаачид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монголд хийх айлчлалаар эдийн засгийн бодит тохиролцоо хийнэ гэж онцолж байна.

Өөрөөр хэлбэл, Солонгосын өндөр технологийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийг Монголоос нийлүүлэх тогтвортой сүлжээ үүсгэхийн тулд газрын ховор металл, уул уурхайн салбарт хамтрах, Монголын талаас сэргээгдэх эрч хүч болон дэд бүтцийн салбарт Солонгосын хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт худалдааны татварыг хөнгөлөх зэргээр томоохон хэлэлцээрт орох уу гэх хүлээлт байгаа юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчлах уу гэдэг өнөөдөр яг таг тодорхой болоогүй ч энэ бол хоёр орны найрсаг харилцаанаас илүүтэйгээр геополитикийн тэнцвэрт чухал ач холбогдолтой айчлал юм.

Монголын гадаад харилцааны идэвх нь санамсаргүй давхацсан үйл явдлууд биш юм. Энэ бол Гадаад харилцааны олон жилийн нэгдсэн стратегийн үр дүн.  Монгол Улс бол геополитикийн зангилаа гэдгээ энэ зун олон улсад тодорхой харуулж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:21"Энэ жил бид Оюутолгойгоос ноогдол ашиг авна"7 сар 1. 9:29Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямтай уулзлаа6 сар 30. 15:32Төрийн аудитын байгууллагаас 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв болон төсвийн төслийг хэлэлцүүллээ6 сар 30. 13:25Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 сар 30. 13:19Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно6 сар 30. 10:57Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд “Рио Тинто”-той хэлэлцээр хийнэ6 сар 30. 10:27Эрчим хүчний салбарынхан ажил хаях уу6 сар 30. 9:33Монголд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 13.6 байна6 сар 29. 16:26545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ6 сар 29. 16:10ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:51ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:39
 Facebook Twitter Youtube